Өөртөө тавих зарим нэг асуултууд

Хуучирсан мэдээ: 2015.09.01-нд нийтлэгдсэн

Өөртөө тавих зарим нэг асуултууд

Хүн бүрийн амьдралд эрт орой хэзээ нэгэн цагт эргэлт хийх цаг мөч тохиодог. Хэрвээ чи дараах асуултуудад үнэн зөв хариулт өгч чадвал цаашид хэрхэхээ зөв шийдэж чадах байх. Гол нь эрэгцүүлж бодоод байлгүй шууд хариулах хэрэгтэй.

Зүрх сэтгэлээ сайн сонсож, эргэн тойронтойгоо ая эв нийлэн амьдраарай!

1. Толины өмнө зогсож байгаад өөрийгөө хөндлөнгийн хүний нүдээр сайн хар. Хэдэн нас өгмөөр байна?

2. Үзээд алдах уу, эсвэл зөнд нь орхих уу? Аль нь муу хувилбар вэ?

3. Амьдрал ийм богинохон байхад бид яагаад дуртай зүйлээ бага, харин дургүй зүйлээ их хийдэг юм бол?

4. Ажлын өдөр дууслаа. Бүтээсэн ажил, ярьсан яриа хоёрын аль нь их байв даа? 

5. Амьдралынхаа нэг л зүйлийг засах боломж гарвал чи юуг нь өөрчлөх вэ?

6. Чи итгэдэг зүйлээ хийж байна уу, эсвэл хийж байгаадаа итгэхийг оролдож сууна уу?

7. Дүүдээ, эсвэл хүүхэддээ хамгийн чухал цорын ганц зөвлөгөө өгөх цаг ирвэл чи чухам юу гэж  зөвлөх вэ?

8. Хайртай хүнээ аврахын тулд хууль зөрчиж чадах уу?

9. Биелүүлж чадаагүй мөрөөдлөө сана. Яагаад хийж чадаагүй юм бэ? Хэзээ биелүүлэх вэ?

10. Болимоор нэг зүйлээс одоо хүртэл салж чадаагүй байгаа юм биш биз?

11. Цахилгаан шат дуудах товчийг хурдан хурдан олон удаа дарах тохиолдол гарч байсан уу? Ингэвэл лифт арай хурдан ирнэ гэж үнэхээр бодож байв уу?

12. Чи азгүй суут хүн, аз жаргалтай тэнэг хоёрын аль нь баймаар байна?

13. Тэмцэлгүйгээр шударга үнэнд хүрч болох уу?

14. Чиний хамгийн их айдаг зүйл амьдралд чинь тохиолдсон уу?

15. 5 жилийн өмнө чамайг түгшээж байсан зүйл амьдралд чинь одоо байгаа юу, алга болсон уу?

16. Хайрын хүчийг сурталчилдаг шашин яагаад ийм олон дайны шалтаг шалтгаан болдог байна аа?

17. Амьдралынхаа 10 жилийг дэлхий даяар алдар нэрээ дуурсгах боломжоор сольж чадах уу?

18. Амьдрах, амьд байх 2-ын хооронд ямар ялгаа байдаг вэ?

19. Хэрвээ бид алдаан дээрээ суралцдаг юм бол яагаад алдаа гаргахаас айгаад байдаг юм бэ?

20. Шийдвэрийг чи өөрөө гаргадаг уу, чиний өмнөөс хэн нэгэн гаргах нь олон уу? 

Эх сурвалж: viva.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж