АНУ-ын дуучин Лэди Гага тоглолтынхоо дундуур шүтэн бишрэгчтэйгээ бүжиглэж байгаад тайзнаас унаж, бэртжээ. Лас-Вегас хотноо болсон шоу тоглолтын үеэр тэрбээр тайз руу нэг эрэгтэйг дуудан гаргаж ирээд бүжиглэж байгаад хоёулаа тэнцвэрээ алдан тайзнаас унасан аж.
Унасныхаа дараа тэд хоёул буцаж тайзан дээр гарсан ба Лэди Гага түүнээс “Сая болсон зүйлд гуниглахгүй гэж амлах уу хэмээн асуухад өнөөх шүтэн бишрэгч нь “амлаж байна” гэж хэлээд тайзнаас буужээ.
Шоу тоглолтоо дуусгасны дараа Лэди Гага өөрийн Инстаграм хуудсандаа мөстэй ванн болон халуун ваннд ээлжлэн хэвтсэн талаараа бичиж, зургаа оруулсан байна. Дуучны төлөөлөгчийн мэдээлснээр Лэди Гага тайзнаас унаснаас болж бие нь энд тэндгүй хөхөрч, өвдсөн гэнэ.
Эх сурвалж: Associated Press
Зочин 2019-10-20 49.0.213.35
Lady Gaga гэдгийг Хатагтайн дотоож гэж орчуулбал гоё
Зочин 2019-10-20 202.126.89.43
ИХ Л БОЛ ҮХНЭ БИЗ ХЭНД ХАМААТАЙ ЮМ
lmaoooooo 2019-10-20 103.10.22.102
ЧАМД ХАМААГҮЙ ЮМ БОЛ ЯАХ ГЭЖ ЭНЭ МЭДЭЭ РҮҮ ОРСОН ЮМ БЭ? ЗАЙЛЖ ҮЗ!!!!