Ирэх долоо хоногт ихэнх нутгаар цас орж, шуурна

Хуучирсан мэдээ: 2019.10.20-нд нийтлэгдсэн

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар цас орж, шуурна

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар цас орж, шуурна

Цаг уур, орчны шинжилгээний газраас ойрын өдрүүдэд нийт нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.  Маргаашнаас зүүн аймгуудын нутгаар цас орж цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, салхи шуургатай байх тул зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

Аравдугаар сарын 21-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, аравдугаар сарын 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, аравдугаар сарын 23-нд ихэнх нутгаар, аравдугаар сарын 24-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи аравдугаар сарын 21-нд нутгийн баруун хэсгээр, аравдугаар сарын 22-нд ихэнх нутгаар, 23-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Аравдугаар сарын 21-нээс нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

Тиймээс иргэд, малчид цаг агаарын мэдээллээ авч, орон нутгийн замд гарахыг анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж