"Монгол жүжгийн өдрүүд” эхэллээ | News.MN

"Монгол жүжгийн өдрүүд” эхэллээ

"Монгол жүжгийн өдрүүд” эхэллээ

"Монгол жүжгийн өдрүүд” эхэллээ

Улсын драмын эрдмийн театр Улаанбаатар хот үүсгэн байгуулсны 380 жилийн ойг угтан  “Монгол жүжгийн өдрүүд” тоглолтоо “Гэгээн муза” наадмын найман номинацийн зургааг хүртсэн “Тэнгэрийн хүү” жүжгээр эхлүүлээ. Жүжгийн нээлт өчигдөр /2019.10.19/ болж Модун Шаньюй хааны дүрийг УДЭТ-ын жүжигчин Г.Алтангэрэл тайзнаа амилууллаа. Тэрбээр Ардын жүжигчин Б.Мөнхдоржгуайн шавь бөгөөд 2011 онд СУИС-ийг төгсөх жилдээ дээрх жүжгийн аравтын баатруудын нэгэнд сонгогдон тоглож байсан түүхтэй. Мөн УДЭТ-ын сонгодог, үндэсний, орчин үеийн, хүүхдийн гээд 30 гаруй жүжгийн гол ба туслах дүрүүдийг бүтээж театрын урлагт өөрийн гэсэн орон зайг хэдийнээ бий болгоод амжжээ.

Дашрамд, Улсын драмын эрдмийн театр 2019-2020 оны үзвэрийн  хөтөлбөрөө гаргаад байна. УДЭТ-ын тайзнаа арав, арвандүгээр сард "Би эндээс явахгүй", "Жаргаагүй нар", "Надтай үлдээч", "Хайрын виз", "Тамгагүй төр", "Бүсгүйн зурвас", "Тэнгэрийн хүү" зэрэг жүжиг үзэгчдэд  хүрэх юм.

Харин дээрх жүжгүүдийг үзэхдээ монгол үндэсний хувцсаараа гоёж ирэхийг тус театраас уриалсан байна.

Улсын Драмын Эрдмийн Театр-н зураг.

Улсын Драмын Эрдмийн Театр-н зураг.

Э.АРИУН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж