БНСУ Хятадтай батлан хамгаалахын хэлэлцээгээ сэргээв

Хуучирсан мэдээ: 2019.10.20-нд нийтлэгдсэн

БНСУ Хятадтай батлан хамгаалахын хэлэлцээгээ сэргээв

БНСУ Хятадтай батлан хамгаалахын хэлэлцээгээ сэргээв
Зураг дээр Хятадын дарга Ши Жиньпин, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мун Жэ Ин нар

Өмнөд Солонгосын батлан хамгаалахын дэд сайд Пак Жэ Мин ирэх долоо хоногт Бээжинд айлчилж, 2014 оноос хойш тасарсан стратегийн батлан хамгаалахын яриа хэлэлцээгээ дахин сэргээхээр болжээ. АНУ-ын агаарын довтолгооноос хамгаалах пуужингийн системийг Өмнөд Солонгост байршуулах болсныг эсэргүүцэн Хятадын талаас дээрх яриа хэлэлцээг зогсоосон аж.

Гурван өдрийн айлчлалын хүрээнд Пак Жэ Мин нь Хятадын талтай тав дахь удаагийн стратегийн батлан хамгаалахын яриа хэлэлцээг хийх аж. Энэ үеэр Солонгосын хойгийн аюулгүй байдал болон хамтын ажиллагааны талаар гүнзгий хэлэлцүүлэг өрнүүлнэ гэж Сөүлийн тал мэдээлжээ. Түүнчлэн уулзалтаар АНУ-ын “THAAD” системийг байршуулсан асуудлыг Хятадын талаас дахин хөндөх бололтой байна. Түүнчлэн тэрбээр Хятадын батлан хамгаалахын сайд Вэй Фенхэтэй уулзах аж.

Өмнөд Солонгос болон Хятад улсууд 2011 оноос хойш жил бүр цэргийн хамтын ажиллагааны яриа хэлэлцээг хийхээр тохиролцсон байв. Гэвч “THAAD” пуужингийн системийг Өмнөд Солонгост байршуулах болсноор энэ хэлэлцээ зогсчээ.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж