АНУ-ын элчин сайдын яам руу халдсан оюутнуудыг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2019.10.20-нд нийтлэгдсэн

АНУ-ын элчин сайдын яам руу халдсан оюутнуудыг баривчилжээ

АНУ-ын элчин сайдын яам руу халдсан оюутнуудыг баривчилжээ

Сөүл хот дахь АНУ-ын элчин сайдын яамны хана руу авирсан 19 оюутныг Өмнөд Солонгосын цагдаагийн газраас баривчилсан гэж “Washington Post” сонинд мэдээлжээ. Харин Өмнөд Солонгосын мэдээллийн эх сурвалжууд цагдаагийн газраас есөн оюутныг баривчилсан гэсэн байна. Өмнөд Солонгосын оюутнууд АНУ-ын цэргүүдийг хойгоос гаргахыг шаардан эсэргүүцлээ илэрхийлсэн аж. Оюутнууд “энэ газраас яв” гэсэн уриа лоозон барьж, цагаан хоолойгоор “манай улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохоо боль, цэргээ гарга, бидэнд АНУ-ын цэргүүд хэрэггүй” гэх мэтээр эсэргүүцлээ илэрхийлэн хашхирч байжээ.

АНУ-ын төрийн департментын албаны хүнээс нөхцөл байдлыг тодруулахад энэ нь сүүлийн 14 сарын хугацаанд хоёр дахь удаагаа АНУ-ын элчин сайдын яам руу халдахыг завдсан тохиолдол гэжээ.

Солонгосын хойгт 1950-1953 онд үргэлжилсэн дайны дараа АНУ-ын 28500 орчим цэргийн алба хаагч Өмнөд Солонгост үлдэн байнга байршиж байна. Улмаар сүүлийн үед АНУ-ын талаас хойгт байршуулж буй цэргийн зардалд гаргаж буй мөнгөө нэмэгдүүлэхийг Өмнөд Солонгосын засгийн газраас шаардах болсон юм. Өмнөд Солонгосыг хамгаалах цэргийн зардалд бид жилд таван тэрбум ам.долларыг зарж байхад тэд эргүүлээд 500 сая ам.долларыг төлж байгаа нь шударга бус хэмээн Дональд Трамп мэдэгджээ. Өмнөд Солонгосын талаас өнгөрсөн онд 830 сая ам.долларыг америк цэргүүдийн зардалд төлсөн нь нийт зардлын 40 хувийг бүрдүүлсэн гэж “The Washington Post” сонины судалгаанд дурджээ. АНУ-аас гаргаж буй зардалд нь Дональд Трампын хэлсэн шиг таван тэрбум биш 1,25 тэрбум ам.доллар аж.

Эх сурвалж: Yonhap, “Washington Post

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж