Хүнсний ногооны ургац хураалт дуусчээ

Хуучирсан мэдээ: 2019.10.20-нд нийтлэгдсэн

Хүнсний ногооны ургац хураалт дуусчээ

Хүнсний ногооны ургац хураалт дуусчээ

Улсын хэмжээнд энэ долоо хоногийн байдлаар 233.5 мянган тонн ургац хураалт аваад байна. Үүнээс 167 мянган тонн хүнсний ногоо, 70.2 мянган тонн тэжээл, 51 мянган тонн тосны ургамал хурааж аваад байгааг ХХААХҮЯ-наас мэдээлж байна.

Өнөөдрийн байдлаар төмс хүнсний ногооны ургац хураалт дууссан бол үр тариа хураалт 70 гаруй хувьтай байна. Энэ долоо хоногийн сүүлч гэхэд ургац хураалтын ажлыг дуусгах төлөвлөгөөтэй байгаа талаар ХХААХҮЯ-ны Газар тариалан хөгжлийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Болорчулуун мэдээллээ.

Энэ жил улсын хэмжээгээр 364.8 мянган га-д үр тариа, үүнээс 340.0 мянган га-д улаанбуудай, 14.8 мянган га-д төмс, 8.0 мянган га-д хүнсний ногоо, 82.4 мянган га-д тосны, 42.0 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 512.0 мянган га-д тариалалт хийжээ.

Э.АРИУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж