Эмнэлгүүдэд угаарын хий хэмжигч, илрүүлэгч багаж суурилуулна

Хуучирсан мэдээ: 2019.10.20-нд нийтлэгдсэн

Эмнэлгүүдэд угаарын хий хэмжигч, илрүүлэгч багаж суурилуулна

Эмнэлгүүдэд угаарын хий хэмжигч, илрүүлэгч багаж суурилуулна

Сайжруулсан шахмал түлшнээс болж сүүлийн үед иргэд угаартаж амь насаа алдах, эрүүл мэндээрээ хохирч байгаа учраас эмнэлгүүдэд угаарын хий хэмжигч, илрүүлэгч багаж байршуулах шийдвэрийг Засгийн газраас гаргажээ. Тодруулбал, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв болон дүүргүүдийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэгт угаарын хий хэмжигч, илрүүлэгч багаж худалдан авахад шаардлагатай 330 сая гаруй төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар болсон байна.

Угаарын хийн хордлогод өртсөнийг цусан дахь карбоксигемоглобины хэмжээг тодорхойлж, оношийг баталгаажуулдаг байна. Ийм багаж байхгүй учир угаарын хийнд хордсон эсэхийг эмнэлзүйн шинж тэмдэг болон сайжруулсан түлш хэрэглэсэн эсэх асуумжаар оношилж байгаа юм.

Сануулахад, Засгийн газраас гэр хорооллын 220 мянган өрхөд угаарын хий хэмжигч төхөөрөмжийг нэг удаа үнэ төлбөргүй тарааж өгөх шийдвэр гарсан бөгөөд яаралтай сонгон шалгаруулж, тараах ажлын Нийслэлийн Засаг даргын тамгын газар хариуцаж байгаа юм.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж