Засгийн газраас 2019 оны тавдугаар сарын 1-ээс түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон шийдвэр гарснаас хойш 3200 орчим тонн нүүрс нийслэлд нэвтрүүлэхийг оролджээ. Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлын хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн алба хаагчид Улаанбаатар хотод түүхий нүүрс нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 24 цагаар үүрэг гүйцэтгэж байгаа юм байна.
Үүрэг гүйцэтгэх хугацаанд шалган нэвтрүүлэх цэгээр 193 тээврийн хэрэгслээр 3200 тонн түүхий нүүрс Улаанбаатар хотруу тээвэрлэснийг тогтоож, агаарын чанарыг сайжруулах бүсэд түүхий нүүрс нэвтрүүлэхгүй байж, буцаах арга хэмжээ авчээ.
Сануулахад, сайжруулсан шахмал түлшнээс иргэд угаартаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарч, угаартсан иргэдийн тоо өдөр бүр нэмэгдэж байгаа энэ үед түүхий нүүрс хэрэглэх сонирхолтой хүмүүс олон байгаа ч Засгийн газраас болон Нийслэлийн Засаг дарга, удирдлагуудын зүгээс түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон шийдвэрээсээ ухрахгүй гэдгээ хэлж буй.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ