НӨАТ-ын урамшууллын 2019 оны аравдугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг өнөөдөр /2019.10.20/ 18.40 цагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.
Иргэн та 2019 оны есдүгээр сарын 01-нээс 30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2019 оны аравдугаар сарын 19-ний өдрийн 23.59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.
Энэ удаагийн тохирлын супер азтан 80 сая төгрөгийн эзэн болох боломжтой юм.
Холбоотой мэдээ