Дулааны цахилгаан станцуудын яндангаас гарч буй утаанд шалгалт хийжээ | News.MN

Дулааны цахилгаан станцуудын яндангаас гарч буй утаанд шалгалт хийжээ

Дулааны цахилгаан станцуудын яндангаас гарч буй утаанд шалгалт хийжээ

Дулааны цахилгаан станцуудын яндангаас гарч буй утаанд шалгалт хийжээ

Дулааны цахилгаан станцуудын яндангаас гарч буй утаанд шалгалт хийжээ. Тодруулбал, Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Мэргэжлийн хяналтын байгууллагаас нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй Дулааны цахилгаан станцуудын зуухны яндангаас гарч байгаа бохирдуулагч бодисын хэмжээ болон үнс баригч фильтер стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд хяналт шалгалт хийлээ.

Дулааны цахилгаан станцуудаас гарч байгаа агаар бохирдуулагч эх үүсвэрт хийсэн хэмжилтийг стандартын үзүүлэлттэй харьцуулахад ДЦС-4-ийн хүхэрлэг хийн үзүүлэлт 34.9 хувь, ДЦС-2-ын азотын давхар ислийн үзүүлэлт 11.3 хувиар их, ДЦС-3-ынх стандартын хэмжээнд байна. Одоогийн байдлаар дулааны цахилгаан станцууд нь анх ашиглалтад оруулахад хамт суурилуулагдсан шүүлтүүрийг ашиглаж байна.

Өөрөөр хэлбэл, Дулааны цахилгаан станцуудын зуух нь бүгд 1961-1983 оны хооронд суурилагдсан ба утаа шүүх фильтерүүд нь мөн тухайн үед суурилагдсан, ашиглалтын хугацаа нь дуусаж байгаа аж. ДЦС-4 цахилгаан шүүлтүүр, ДЦС-3 усан буюу нойтон скруббер шүүлтүүр, ДЦС-2 нойтон үнс баригч, циклонт үнс баригч болон уутан шүүлтүүр ашиглан станцаас гарч буй утааг шүүж байна. Уутан шүүлтүүрийг хоёр  зууханд 2017 онд суурилуулжээ. ДЦС-4-т ашиглагдаж буй цахилгаан шүүлтүүр нь утаанд агуулагдах дэгдэмхий үнсийг 99.6 хувиар шүүх чадамжтай ч олон жилийн ашиглалтын явцад элэгдэж хуучирсан, шаардлага хангахаа больсон хэсгийг нь авснаас үүдэн бүтээмж нь 94.2 хувь болж буурчээ.

ДЦС-3-т ашиглагдаж буй нойтон скрубберийн шүүлтүүр нь утаанд агуулагдах дэгдэмхий үнсийг усаар барьж байгаа хэдий ч усны зарцуулалт өндөртэй, ДЦС-2-т ашиглагдаж буй уутан шүүлтүүр 99 хувь, нойтон үнс баригч 85 хувь, циклонт үнс баригч 75 хувийн бүтээмжтэйгээр утааг шүүж байна.

Э.АРИУН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-10-20 202.9.42.155

ТЭЦ-3 л муухай утаатай харагддаг даа …Аргагүй хуучирч байгаа биз дээ …

Avatar

Зочин 2019-10-20 192.82.75.88

наад станцуудаа ялангуяа 2 3 р станцуудыг шинэчлэхгуй бол болохоо болилоо 3rd станц гэхэд 52 дахь жилдээ молхож АВААРИЙН тувшинд ирчээд байна

Avatar

Зочин 2019-10-20 59.153.114.37

Dulaan tsahilgaan stants harin ch sain tsahilgaan filtertei shtei…..hiih uym aa oloh uym aa

Avatar

Зочин 2019-10-20 66.181.161.119

Шахмал түлш түлүүл гэж тэнэгтэв, шууд дэлбэрнэ шүү.

Avatar

Иргэн 2019-10-20 202.126.89.217

Түүхий нүүрс нийслэлд оруулахгүй гээд байгаа биз дээ, яахаараа тэц-үүд түүхий нүүрс түлээд байгаа юм бэ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж