У.Хүрэлсүх өрх тусгаарлах уу?

Хуучирсан мэдээ: 2015.09.01-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүх өрх тусгаарлах уу?

Орон гарсан сайд нарын томилгооноос болж, АН дотооддоо бужигнаантай байгаа бол МАН-ч бас дутахгүй “зодоон”-той бололтой юм.

Шадар сайд асан У.Хүрэлсүх удирдлагатайгаа үзэл бодол нийлэхгүй байгаагийн улмаас намаасаа өрх тусгаарлан шинэ нам байгуулах бэлтгэлээ хангаж эхэлсэн тухай “бор шувуу” Төрийн ордонд нисэж байна.

“Ардын хүч” нэртэй хөдөлгөөн ч өрнүүлээд эхэлсэн юмдаг уу даа.

Нэгэн үе тэрээр намдаа нэр нөлөөтэй, хамгийн том тойрон хүрээлэгчтэй лидер байсан бол 2012 оны УИХ-ын сонгуулийн ялагдлын дараагаас хүч нь суларч өөрөө ч мөн улстөрөөс хэсэг хугацаанд завсарлага авсан.  Харин МАН өнгөрсөн оны сүүлээр Засгийн газарт хамтарснаар Шадар сайд болж, улс төрийн тавцанд дахин гарч ирсэн ч АН гэрээгээ цуцлах шийдвэр гаргаснаар албанаасаа чөлөөлөгдөөд буй.

Тэгвэл ирэх онд болох УИХ-ын сонгуульд шинэ нам байгуулан орж мэдэхээр байна.

Г.ХОРОЛ

 

 

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж