Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төвөөс хяналтын камерийн тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн талаарх мэдээллийг тээврийн хэрэгслийн эзэмшигчийн Автотээврийн үндэсний төвд бүртгэлтэй гар утсанд мессежээр хүргэх ажлыг санаачлан хэрэгжүүлж эхлээд байна.
Мессежээр зөвхөн зөрчил үйлдсэн гэх мэдээллийг хүргүүлэх ба дэлгэрэнгүй мэдээлэл, шийтгэлийн хуудсыг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс буюу Нийслэлийн нутгийн захиргааны IV байр, 9 давхар 903 тоотоос, http://ww.torguuli.police.gov.mn, http://www.smartcar.mn цахим хуудаснаас авч болох юм байна.
Тээврийн хэрэгслийн эзэмшигч та Автотээврийн үндэсний төвд хандан бүртгэлтэй утсаа баталгаажуулан, замын хөдөлгөөндөө соёлтой оролцоно уу.
Лавлах утас: 70111618, 70111642
Э.АРИУН
Холбоотой мэдээ