Б.Болороогийн нөхрийг их хэмжээний согтолттой байсан гэсэн дүгнэлт гарчээ | News.MN

Б.Болороогийн нөхрийг их хэмжээний согтолттой байсан гэсэн дүгнэлт гарчээ

Б.Болороогийн нөхрийг их хэмжээний согтолттой байсан гэсэн дүгнэлт гарчээ

Б.Болороогийн нөхрийг их хэмжээний согтолттой байсан гэсэн дүгнэлт гарчээ

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн газрын мэргэжилтэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой болсон Б.Болороо бүсгүйн нөхөр Б лифтний хонгилд унаж, нас барсан харамсалтай хэрэгтэй холбогдуулан ЦЕГ-ын даргын өгсөн үүргийн дагуу албаны шалгалт явуулахаар болсон талаар бид мэдээлсэн.

Энэхүү хэргийн талаар иргэн Б.Болороо өчигдөр /2019.10.19/ цахим хуудсаар дамжуулан мэдээлэл өглөө. Тухайлбал, Б.Болороогийн нөхрийн задлан шинжилгээний хариу их хэмжээний согтолттой байсан гэж гарчээ. Үүнээс гадна холбогдох байгууллагаас Б.Болороогийн нөхрийг их хэмжээний архи хэтрүүлэн хэрэглэж, улмаар лифт рүү хөл алдаж амь насаа алдсан гэсэн дүгнэлт гарсан аж. Уг дүгнэлттэй тэрбээр санал нийлэхгүй байгаа бөгөөд энэ хэрэгт компанийнхан нөлөөлсөн гэж үзэж, үнэнийг тогтоолгоход олон нийтээс дэмжлэг хүсч байгаа юм байна.

ХЭРГИЙГ ҮНЭН МӨНӨӨР НЬ ШИЙДВЭРЛЭХИЙГ ХҮСЧ БАЙНА

Б.Болороо “2019 оны зургадугаар сарын 19-ны өдөр манай нөхөр ажлын байран дээрээ 12.00 цагийн үед уурхайд ажилладаг хамт хүнтэйгээ нэг шил пиво хувааж уусан юм билээ. Түүний дараа 14.40 цагт Пара хөнгөн атлетикийн тэргүүн н.Батдорж ажлын байран дээр нь очиж нөхрөөр минь архи авахуулж уусан байгаа. Тэгээд ресторанд ороод нөхөр маань багшдаа архи авч өгөөд өөрөө тэрнээсээ амссан. Нөхөр маань 16.00 цагийн үед багшийгаа их хэмжээний согтолттой байсан учраас таксинд суулгаад өгч явуулчхаад өөрөө ажил үүргээ гүйцэтгэсэн ийм зүйл болсон. Яагаад энийг хэлж байна вэ гэхээр 2019 оны наймдугаар сарын 5-ны өдөр шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Анхаарал татсан зүйл нь нөхрийн маань цуснаас илэрсэн архины хэмжээ маш өндөр гарсан байна лээ. Өөрөөр хэлбэл 2.4 поромилл буюу эрүүлжүүлэх хэмжээний согтолттой байсан гэсэн дүгнэлт гарчээ. Би ханьтайгаа дөрвөн жил амьдрахдаа ажлын байран дээрээ архи уугаад цалгардуулаад явах хүн биш гэдэгт бүрэн итгэлтэй байна. Бидний зүгээс маш их гайхширлаа.

Мэргэжлийн хяналт руу үйлдвэрлэлийн осол мөн гэдгийг тогтоох нь ойлгомжтой байсан. Тэгээд наймдугаар сарын 15-ны үеэр Сонгинохайрхан дүүргийн цагдаагаас утастаад бид нар мэргэжлийн хяналт руу явуулахаар боллоо гэж  байсан. Ингээд болоогүй  камерын бичлэг олдсон гэсэн. Наймдугаар сарын 17-ны өдөр хүртэл камерын бичлэг байхгүй гэсэн. Камерын бичлэгт талийгаач нэг давхраас доошоо унасан гэж хэлж байна лээ. Ингээд мэргэжлийн хяналтын газар руу хавтаст хэргийг явуулахаар болсныг мэдсэн. Өчигдөр би мэргэжлийн хяналтын дүгнэлттэй танилцсан. Гэтэл хавтаст хэрэгт камерын бичлэгийг зургаар тайлбар болгон оруулсан байна лээ. Мэргэжлийн хяналтын газраас гаргасан хариулт болгон нь амь хохирогч н.Амгалан архи уусан учраас өөрөө амь насаа алдсан гэж гарсан байсан. Хэргийг үнэн мөнөөр нь шийдвэрлэхийг хүсч байна. Камерын бичлэгийг үзэхэд хүнд байлаа" гэж ярилаа.

Э.АРИУН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХарамсалтайХарамсалтай
8
БурууБуруу
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-20 66.181.169.21

Шүүх шинжилгээнийхэн хэзээ үнэн дүгнэлт гаргаж байсан юм.
Архи огт уудаггүй хүнийг хүн архи уусан гэж гаргаж байсан ш дээ.
Хэн мөнгөтэй хүний талд дүгнэлтээ гаргадаг ш дээ.
Нас бараад хэд хоносоны дараа хүний цусан дахь поромилл гэдэг бодсын хэмжээ нэмэгдчихдэг юм байна лээ. Мөн хадгалалтаас их хамаардаг юм байна лээ

Avatar

Зочин 2019-10-20 66.181.161.9

Архи уусан нь хамаагүй. Барилга дээр лифний хонгилын өмнө хаалт байрлуулах ёстой байсан. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүйгээс хүний амь хохирсон хариуцлагыг ажил олгогч хүлээх ёстой.

Avatar

Иргэн 2019-10-20 185.209.176.26

Талийгаачийг авч ажиллуулж байсан газарт нь баярлаж буйгаа хэлмээр байна учир нь хөгжлийн бэрхшээлтэй хүнийг зоригтойхон аваад ажиллуулчих газар ховорхон олддог шүү ихэнхи нь л чадахгүй байх гэж боддог уу янз бүрийн юм болчихвол лай гэж санадаг уу ямар нэгэн өөр шалтаг хэлээд л татгалздаг гэтэл авч ажиллуулж байжээ Ер нь асуудал бол хувь хүний буруу гэхүү хувь талингийн буруу гэхүү хэцүү л юм болж нэгэнт болсон энэ асуудалд тухайн компанийг буруутгах ямар ч шалтгаан харагдахгүй байна

Avatar

Zochin 2019-10-20 174.237.7.45

Huniiii ami nas uregdsen ni haramsaltai!!!! Gehdeee end bol tsever huvi huniiii hariutslagiiiiin asuudal bainahsd!!! Yu ch bolson bai ajliiiin bariand dusal arhi ch amsahgui baih yostoi baisan..

Avatar

Зочин 2019-10-20 202.21.108.173

Байгууллага нь ажлын байран дээрээ хяналт шалгалт тавьдаггүй юм уу. Хүн ажлаа хийж байна, архи ууж байна уу, архинд явж байна уу, амь насаа алдаж байна уу. Байгууллагын буруу .

Avatar

Зочин 2019-10-20 103.26.195.245

Ажлын байранд архи ууснаас болжээ. Нэг шил пиво байна уу, нэг шил архи байна уу ялгаа байхгүй хувь хүн өөрөө л буруутай.

Avatar

Иргэн 2019-10-20 66.181.187.74

Нөхрөө ирэхгүй 7-8 хонож байхад тоохгүй зөндөө удаж дуудлага өгсөн гэсэн, нөхрөө байнга муулж ажлынхандаа ярьдаг байсан гээд хамт ажилладаг хүмүүс нь ярьдаг юм билээ, хөгжлийн бэрхшээлтэйгээрээ далимдуулж тэнэгтэж өгдөг хүүхэндээ, өөрийгөө од гэж эргүүтэж бодсоноос бүх зүйл болсон, хөгшөөн нөхөр чинь түрүүлж явсан нь чамаас салах гэсний л нэг үйлдэл ш дээ, нөхрөө амьдад нь хайрлаж бай, нас барсан хойно нь жүжиглэж шоу хийх ямарч хэрэггүй, чамайг тоож суусан нөхөртөө баярлаж явсан дээр байхаа

Avatar

Zochin 2019-10-20 99.203.43.144

Chi yamar adgiin n**** ve, yaaj iim ug amnaas n garch, bodoj chadaj bnaa!! Hun yosnii enerel niguulsel gedeg yum chamd humsiin tudii ch alga!

Avatar

Зочин 2019-10-20 202.9.44.150

хатуу боловч үнэн үг

Avatar

Зочин 2019-10-20 103.26.195.108

Заа тэгээд уусан л бол уусан шдээ. Заавал тэр хүнийг согтуу бсан гэх гд улайраад бх хэн бдгийн. Энэ хүүхэн бас жаахан улстөржих сэдэлтэй,попрох хүсэлтэй вм шиг санагдах болсон сүүлийн үед. 1 пиво уунаад гарсан ч гэх шиг,болимоор юм. Хэн нэгэндд амьдралаа нялзөахгүй,буруутгахгүй амьдарч сурмаарын.

Avatar

HI 2019-10-20 67.173.190.202

Harin tiim. 2 nasand hursen 2 er hun 1 shil pivo huvaaj uuna gej yu baisan yum? dor hayaj 2 shil pivo tus tusdaa uuh bailgui dee. Busad ni bol sain shalgagadah shaardlagatai l asuudal baina.

Avatar

Zochin 2019-10-20 99.203.43.144

Nugriinhuu uhleer ulsturjij poporch bdag, deerees hugjliin berhsheeltei emegtei gej haana bsin be!!! Yamar muuhai yum yaridag yum be. Ene hund uls tur mungu tugrug yuch hereggvi, tusheed tulaad yavah hani ijil heregtei n teneg hund ch oilgomjtoi shdee malaa!
Uneheer baliar uruvduh setgelgvi, hogiin humuus yumaa

Avatar

Зочин 2019-10-20 122.201.22.111

Хамт байсан юм шиг ярих юм. Согтолт ихтэй байсан л бол их уусан л гэсэн үг ш дээ. 1 шил пиво хувааж уусан ч гэх шиг ядаж вино хувааж уусан гэвэл үнэмшилтэй сонсогдоно шүү. Монгол эрчүүд пиво хувааж уугаал суух уу аан

Avatar

Зочин 2019-10-20 192.82.74.138

чи мэдэж гуцаач

Avatar

Зочин 2019-10-20 103.26.195.108

Харин тийн. Анх өрөвдөөд бдаг бсан одоо харж бхнээ бас сонин хүүхэн юмаа.

Avatar

21 2019-10-20 202.55.191.130

1 shil pivo huvaaj uuna gej baidaggui l baihgui yu

Avatar

Хишигарвин индустриал 2019-10-20 202.131.225.197

Уусан байна уу яасан байна энэ хамаа байхгүй. Тэр компани уух боломж олгосон, тэгээд яаралтай арга хэмжээ аваагүй байна. Тэгээд ч ийм осол гарчихаад, ард нь ийм хүн үлдчихээд байхад ямар хүн муутай новшнууд вэ. Ядаж байр сууц аваад өгчиж болохгүй байнауу, өчнөөн монголын баялгаас цусалж байгаа биздээ

Avatar

Зочин 2019-10-20 66.181.191.179

Уусан байнашдээ

Avatar

Зочин 2019-10-20 64.119.18.66

Энэ тэнэг авгай одоо больчих тэгэх үү, юм болгоныг харлуулж ярих юм, мөрөөрөө л үхсэн байна ш дээ

Avatar

Зочин 2019-10-20 66.181.183.103

Яасан дээрэлхүү амьтан бэ

Avatar

Зочин 2019-10-20 202.126.89.61

Архичид хорогдож байвал сайн л биз

Avatar

Зочин 2019-10-20 66.181.185.218

Архи цутгаад шидчихдэг болсон юм бишүү

Avatar

Зочин 2019-10-20 202.126.88.234

ajliin bairan deere arhi uuna gdeg bj boloh zuiluu.

Avatar

Зочин 2019-10-20 59.153.112.95

Arhia l bolichih. Haramsaltai zuil bolson ch gelee, uudag baisan bol ni tgd ooroinh n l buruu baihdaa🙁

Avatar

ЗОЧИН 2019-10-20 202.126.89.179

НЭГ ШИЛ ПИВО ХУВААЖ УУДАГ ЭРЧҮҮД БАЙДАГ ЮМ УУ !!! ЯДАЖ АРХИ БАЙЛГҮЙ ДЭЭ !!! МАНАЙХАН ЭР ЭМГҮЙ БҮГД АРХИЧИН ШҮҮ ДЭЭ !!! ЛИФТ АСУУДАЛТАЙ !!!

Avatar

zochin 2019-10-20 202.179.25.202

Unen monoor n chergiig chiid!, yagaad ylgavartai chandaj buch buruug taliigchid tochoch geed baigaa um???, Boloroo b** schantar bid bugd chamtai schuu.

Avatar

Зочин 2019-10-20 66.181.161.39

Чэргийг чиид чандаж буч точоч чантар чүү гэж юу гэж байгаан бол хаанахын хэл вэ өөрөө хятад уу???

Avatar

, 2019-10-20 202.9.43.75

Герман галиг

Avatar

Mal 2019-10-20 202.126.89.139

Erguu mal yaj Bicheed bna?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж