Б.Болороогийн нөхрийг их хэмжээний согтолттой байсан гэсэн дүгнэлт гарчээ

Хуучирсан мэдээ: 2019.10.20-нд нийтлэгдсэн

Б.Болороогийн нөхрийг их хэмжээний согтолттой байсан гэсэн дүгнэлт гарчээ

Б.Болороогийн нөхрийг их хэмжээний согтолттой байсан гэсэн дүгнэлт гарчээ

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн газрын мэргэжилтэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой болсон Б.Болороо бүсгүйн нөхөр Б лифтний хонгилд унаж, нас барсан харамсалтай хэрэгтэй холбогдуулан ЦЕГ-ын даргын өгсөн үүргийн дагуу албаны шалгалт явуулахаар болсон талаар бид мэдээлсэн.

Энэхүү хэргийн талаар иргэн Б.Болороо өчигдөр /2019.10.19/ цахим хуудсаар дамжуулан мэдээлэл өглөө. Тухайлбал, Б.Болороогийн нөхрийн задлан шинжилгээний хариу их хэмжээний согтолттой байсан гэж гарчээ. Үүнээс гадна холбогдох байгууллагаас Б.Болороогийн нөхрийг их хэмжээний архи хэтрүүлэн хэрэглэж, улмаар лифт рүү хөл алдаж амь насаа алдсан гэсэн дүгнэлт гарсан аж. Уг дүгнэлттэй тэрбээр санал нийлэхгүй байгаа бөгөөд энэ хэрэгт компанийнхан нөлөөлсөн гэж үзэж, үнэнийг тогтоолгоход олон нийтээс дэмжлэг хүсч байгаа юм байна.

ХЭРГИЙГ ҮНЭН МӨНӨӨР НЬ ШИЙДВЭРЛЭХИЙГ ХҮСЧ БАЙНА

Б.Болороо “2019 оны зургадугаар сарын 19-ны өдөр манай нөхөр ажлын байран дээрээ 12.00 цагийн үед уурхайд ажилладаг хамт хүнтэйгээ нэг шил пиво хувааж уусан юм билээ. Түүний дараа 14.40 цагт Пара хөнгөн атлетикийн тэргүүн н.Батдорж ажлын байран дээр нь очиж нөхрөөр минь архи авахуулж уусан байгаа. Тэгээд ресторанд ороод нөхөр маань багшдаа архи авч өгөөд өөрөө тэрнээсээ амссан. Нөхөр маань 16.00 цагийн үед багшийгаа их хэмжээний согтолттой байсан учраас таксинд суулгаад өгч явуулчхаад өөрөө ажил үүргээ гүйцэтгэсэн ийм зүйл болсон. Яагаад энийг хэлж байна вэ гэхээр 2019 оны наймдугаар сарын 5-ны өдөр шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Анхаарал татсан зүйл нь нөхрийн маань цуснаас илэрсэн архины хэмжээ маш өндөр гарсан байна лээ. Өөрөөр хэлбэл 2.4 поромилл буюу эрүүлжүүлэх хэмжээний согтолттой байсан гэсэн дүгнэлт гарчээ. Би ханьтайгаа дөрвөн жил амьдрахдаа ажлын байран дээрээ архи уугаад цалгардуулаад явах хүн биш гэдэгт бүрэн итгэлтэй байна. Бидний зүгээс маш их гайхширлаа.

Мэргэжлийн хяналт руу үйлдвэрлэлийн осол мөн гэдгийг тогтоох нь ойлгомжтой байсан. Тэгээд наймдугаар сарын 15-ны үеэр Сонгинохайрхан дүүргийн цагдаагаас утастаад бид нар мэргэжлийн хяналт руу явуулахаар боллоо гэж  байсан. Ингээд болоогүй  камерын бичлэг олдсон гэсэн. Наймдугаар сарын 17-ны өдөр хүртэл камерын бичлэг байхгүй гэсэн. Камерын бичлэгт талийгаач нэг давхраас доошоо унасан гэж хэлж байна лээ. Ингээд мэргэжлийн хяналтын газар руу хавтаст хэргийг явуулахаар болсныг мэдсэн. Өчигдөр би мэргэжлийн хяналтын дүгнэлттэй танилцсан. Гэтэл хавтаст хэрэгт камерын бичлэгийг зургаар тайлбар болгон оруулсан байна лээ. Мэргэжлийн хяналтын газраас гаргасан хариулт болгон нь амь хохирогч н.Амгалан архи уусан учраас өөрөө амь насаа алдсан гэж гарсан байсан. Хэргийг үнэн мөнөөр нь шийдвэрлэхийг хүсч байна. Камерын бичлэгийг үзэхэд хүнд байлаа" гэж ярилаа.

Э.АРИУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХарамсалтайХарамсалтай
8
БурууБуруу
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж