Автобусны тормоз ажиллагаагүй болсноос осол гарч, долоон хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2019.10.20-нд нийтлэгдсэн

Автобусны тормоз ажиллагаагүй болсноос осол гарч, долоон хүн нас баржээ

Автобусны тормоз ажиллагаагүй болсноос осол гарч, долоон хүн нас баржээ

Ар гүнтийн давааны орчимд өчигдөр буюу аравдугаар сарын 19-ний 11:25 цагийн үед 33 хүний суудалтай Дотоод хэргийн их сургуулийн ажилчдын зорчиж явсан том оврын автобус осолдож, долоон хүн амь насаа алдсан зам тээврийн хэрэг бүртгэгдсэн талаар өмнө мэдээлсэн билээ. Ослын улмаас ДХИС-ийн  гурван багш, дөрвөн ажилтан амиа алдсан байна. Мөн 20 гаруй хүн Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн эмчилгээ хийлгэж буй. Зарим хүмүүсийн биеийн байдал хүнд, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа гэж албаныхан хэллээ.

Урьдчилсан байдлаар тухайн автобусны жолооч ямар нэг согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй бөгөөд жолооч "автобус огт тоормосгүй болсон учраас осол гарсан" гэх мэдүүлгийг өгсөн байна. Энэ хэрэг ослын шалтгааныг тогтоохоор Тээврийн цагдаагийн албанаас шалгаж байгаа аж.

Э.АРИУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж