Дотоод хэргийн их сургуулийн багш, ажилчдын сууж явсан автобус осолдож, дөрвөн хүн нас барсан харамсалтай хэрэг өнөөдөр /2019.10.19/ өглөө гарсан байна. Осол Ар гүнт орчим гарчээ. Ослын улмаас олон хүн бэртэл, гэмтэл авч, долоон хүн нас баржээ. Цагдаагийн эх сурвалжийн мэдээлснээр автобусны тормоз эвдэрснээс осол гарсан байна. Тус сургууль нь Хууль зүй, дотоод хэргийн яамны харъяанд байдаг. ДХИС нь өмнө нь Хууль сахиулахын их сургууль нэртэй байсан. Тус сургуулийн 85 жилийн ой энэ жил тохиожээ. Сургуулийн захирлаар хошууч генерал Ш.Лхачинжав ажилладаг юм байна.
Э.ЖОНОН