Үндсэн хуулийн өөрчлөлт "хаачив" | News.MN

Үндсэн хуулийн өөрчлөлт "хаачив"

Үндсэн хуулийн өөрчлөлт "хаачив"

Үндсэн хуулийн өөрчлөлт "хаачив"

Олон нийтийн сүлжээнд ороод харвал, монголчуудын дийлэнх нь утаа болон саарал жагсаалтаар мэргэшжээ, гэлтэй. Хэрэлдэж, талцах сэдэв нь ч мундахгүй. Хийх ажилгүй ард түмний амьдрал саарал байхаас ч яахав. Дээрээ тогтворгүй бол доороо тогтворгүй.  Өөрөөр хэлбэл, Монголын улс төрд нүүрлэсэн хямрал нь эдийн засаг, иргэдээ ч давхар хямрааж байна.  Мэдээж, саарал жагсаалт болон утааны асуудал эмзэг болоод иргэдийн амьдралд айдас, хүйдэс дагуулж байгаа нь үнэн.  Гэхдээ энэ бүгдийг цэгцлэхийн тулд улс төрийн хэрүүл хямралаа цэгцлэх ёстой. Улс төрийн хэрүүл  хямралаа цэгцлэх цэг нь Үндсэн хуулийн өөрчлөлт болсон. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийг өөрчлөхгүйгээр засаглалын хямрал нь  эдийн засаг, нийгмээ ч хөлдөө чирсээр удаж байгаа юм. Харин энэ бүхнийг  цэгцлэх нь өнөөгийн үнэмлэхүй олонхын үүрэг болсон.

Г.Занданшатарын парламентын зуны гурван сар хэлэлцэн баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эх хувилбар дээр Ерөнхийлөгч хориг тавьсан. Мөн ард нийтээс санал асуух УИХ-ыг шийдвэрт хориг тавьсан. Намрын чуулганы эхний чуулганаар УИХ энэ асуудлыг хэлэлцээд олонх нь Ерөнхийлөгчийг хоригийг хүлээж авахыг дэмжсэн.

Одоо харин Үндсэн хуулийн өөрчлөлт өнөөдрийг саарал жагсаалт, утаа тойрсон улс төрийн хэрүүлдээ дарагджээ, гэлтэй.  Өөрөөр хэлбэл, утаа, саарал жагсаалтын ард   ерөнхийдөө Үндсэн хуулийн өөрчлөлтийг гацаах гадаад, дотоодын том улс төр явж байгаа  үнэн бололтой.

Учир нь, Монголын Ерөнхийлөгчийн засаглалд шилжүүлэх, нэг хүний дарангуйлалыг тогтоох сонирхол гадаадад ч, дотоодод ч байна.  Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлтөө яаралтай хэлэлцэн батлах, АН, МАН хоёр Монголын ардчиллыг хамгаалж үлдэх нь өнөөдрийн саарал жагсаалт, утаанаас ч илүү том сэдэв.  Үндсэндээ, Үндсэн хуулийн өөрчлөлтийг  МАН хийж чадвал Монголын өмнө хийсэн "нүглээ" цайруулах боломж нь юм.  Тэгээд ч Үндсэн хуулиа өөрчилж чадвал хариуцлагын тогтолцоо сайжирна. Хариуцлагыг тогтолцоо сайжрах аваас утаа, саарал жагсаалтын асуудлууд  ч шийдэгдэнэ.

АН-ын хувьд утаа, саарал жагсаалтаар улстөржиж болно. Харин Үндсэн хуулийн өөрчлөлт дээр МАН-тай нэгдэж, өнгөрсөн 30 жилийн ололтоо хамгаалах цаг болжээ. Үгүй бол, АН, МАН хоёр адилхан улс төрийн тавцангаас арчигдаж, Монголд нэг хүний засаглал тогтож мэдэх юм. Тиймээс утаа, саарал жагсаалт гэж улстөржиж суухаас илүү үндсэн ажлаа, Үндсэн хуулийн өөрчлөлтөө хийгээд өгөөч, УИХ-ын гишүүд ээ.

Б.БАТ

 

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-19 202.131.238.2

Оюутолгой Оюутолгой Оюутолгой

Avatar

Баттулга 2019-10-19 192.82.78.189

Болохгүй шүү би Хаан болно

Avatar

ХУУЛЬЧ 2019-10-19 202.9.43.95

АРГАГҮЙ ШҮҮ МОНГОЛЧУУД НҮҮРЭН ДЭЭРЭЭ ЧИНГИС ХААНАА МАГТАНА ,,,,,,,БОДИТ БАЙДАЛ ДЭЭР ИХ ХААНЫ ДЭРГЭД ИХ ХУРАЛДАЙ ГЭХ ЖИЖИГ ПАРЛАМЕНТ БАЙСНЫГ МАРТАНА,,,,,,,МОНГОЛЫН ТӨРТ ЁС, УЛАМЖЛАЛАА СУДЛААД ДЭЛХИЙН ТӨРТ ЁСНЫ ӨӨРТӨӨ АГУУЛСАН ҮНЭТ ЗҮЙЛИЙГ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ТУСГАЖ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛ ТАЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ГЭЖҮҮ,,,,,,,,,,УЛС ТӨРЖИХ ,,НАМЧИРХАЛСАН ДУРААРАА ДУРГИХ БОЛОМЖГҮЙ БОЛОХООС ТЭР НАМАНЦАРУУД АЙНА

Avatar

zochin 2019-10-19 66.181.161.93

MAN-n ner hund unaad l bna daa

Avatar

Зочин 2019-10-19 66.181.176.129

ЭНЭ БОЛГОНЫ АРД "ОЮУ ТОЛГОЙ"-Н ГЭРЭЭНИЙ ТУХАЙ НУХАЦТАЙ ХЭЛЭЛЦЭХ МАШ ЧУХАЛ АСУУДЛЫГ САНААТАЙГААР ЦАГ ХОЖИЖ МАРТАГНУУЛЖ БАЙГААГ МОНГОЛ ТҮМЭН НУХАЦТАЙ БӨГӨӨД ТЭВЧЭЭРТЭЙГЭЭР АЖИГЛАН ХАРСААР БАЙГААГ БҮҮ МАРТАГТУН ХУЛГАЙЧУУД АА

Avatar

Зочин 2019-10-19 202.9.43.211

Нээрээ 100 ямаанд 60 ухна гэгчээр УИХ-ын гишүүн гэх 76 хүн чинь манайд ахадсан тоо. Гэтэл 2 нам нийлээд УИХ-ын гишүүний тоог 99 болгоно гэнээ. Больёо намын нөхдүүд л УИХ-д гарах нь ойлгомжтой. Тийм болохоор Парламентын засаглалаас татгалзаж Ерөнхийлөгчийн засаглалтай болох нь зөв. ядаж цөөхөн хүн улс ын сангаас хулгайлах байх.

Avatar

ХУУЛЬЧ 2019-10-19 202.9.43.95

БАТ ГЭХ НӨХӨР ХЭДИЙДЭЭ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ДАРАНГҮЙЛАЛЫГ МОНГОЛД ҮЗСЭН ЮМ БОЛДОО,,,,??? ,МИНИЙ МЭДЭХЭЭР МАХН-ны дараа нь АН-ны дараа нь МАНАН- ны дараа нь МАН -ын засаглалаар 1924 охоос ХОЙШ ПАРЛАМ?НТ ЗАСАГЛАЛ НЭРТЭЙ ЯВЖ БИДНИЙ ӨМЧ ХӨРӨНГӨ ХУВЬ ЗАЯАГААР НАМЫН НЭР АРДЧИЛАЛ ЯРЬЖ ГҮЗЭЭЛЧЭЭД ОДОО МОНГОЛД ТОГТОЖ БАЙГААГҮЙ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛЫГ ХАДНИЙ МАНГАА ГЭЭД ХЭРЭГҮЙ ДЭЭ,,,???

Avatar

Зочин 2019-10-19 202.9.43.211

Мөнгө идэж уух болохоор хоёр нам нэг болох юм гэнээ.МАНАН-гийн сайтын эзэддээ хэлж байгаа бусдыг мунхруулах гэсэн арга заль юмдаа. Эх орныхоо төсөвийг үр дүнтэй зүыйлд зарцуулья гэж байгаа юм бол Ерөнхийлөгчийн засаглалыг Монгол улсад тогтоох юм. Түүний төлөө эх орноо боддог бүх хүмүүс тэмцэх ёстой. Тэр үе бид талцаж хоорондоо хөлөө жийлцэж гадны хоол болохгүй

Avatar

Зочин 2019-10-19 202.9.43.211

Монгол шиг 3-хан сая хүнтэй улсад хүчтэй Ерөнхийлөгчийн засаглал тохирно. Үе үеийн нэтэй сайн улстөрчид ухаантай улсууд тэгэж хэлж ирсэн. Парламентын засаглал бол улс төрийн намуудын хэдэн нөхдийг хагартал нь баяжуулдаг тогтолцоо. Нам болж худлаа талцсан хэсэг хүмүүс улсын төсөвийг идэж дуусч байна. УИХ-ийн гишүүд гэж олигтой хууль батласан юмгүй хэрэлдээд л сууж байдгийг бид мэднэ. УИХ-ын гишүүн болгон 4 туслахтай тэгээд хоол, унаа, утасны, бичиг хэргийн, бусад зардал гээд хэдэн зуун тэрбумаар

Avatar

Surdanzan 2019-10-19 64.119.18.191

Forget Constitution

Avatar

сс 2019-10-19 103.57.92.115

содбаатар өөрчилнө бид олон суудалтай асуусан асуугаагүй өөрчлөх байсан гээд хуцаж л бна.. хулгайч нар хүртэл сайн хүний дүр эсгэх гэж

Avatar

Зочин 2019-10-19 49.0.213.35

Энхрий хайрт МАН маань хаачив даа

Avatar

Зочин 2019-10-19 202.21.107.98

Дээр доргүй олж долох гээд орон гаран болсон юм шиг байнаа.

Avatar

Иргэн 2019-10-19 202.126.89.21

Татвар төлөгчдийн мөнгийг Их хурлын гишүзд нь ЖДҮ концесс гээд хуу хамаад авчихана,Засгийн газар нь утаатай тэмцэх нэрийн дор иргэдээ угаартуулж амь нас эрүүл мэндээр ньтуршилтын туулай бллгож золиосолно, адаг сүүлд нь саарал жагсаалтанд оруулж улсаа сүйтгэж байна.Одоо УИХ-г тарааж Засгийн газрыг огцруулж Засгийн эрхийг ард түмэний мэдэлд өгөх шударга сонгууль явуулж үндсэн хуулиа батлах гарц злдээд байна

Avatar

иргэн 2019-10-19 59.153.115.193

зөв

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж