Мөнгө угаалтын эсрэг төрийн 9 байгууллага тэмцэнэ | News.MN

Мөнгө угаалтын эсрэг төрийн 9 байгууллага тэмцэнэ

Мөнгө угаалтын эсрэг төрийн 9 байгууллага тэмцэнэ

Мөнгө угаалтын эсрэг төрийн 9 байгууллага тэмцэнэ

Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага ФАТФ-ын  жилийн тайлангийн хурал өнгөрөгч өдрүүдэд  Парис хотноо болж өчигдөр орой орон нутгийн цагаар 12 цагийн орчимд  хурлаас гарсан шийдвэрийг  олон нийтэд танилцууллаа. Уг шийдвэрээр  манай улсыг дахин саарал жагсаалтад оруулсан буюу  мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлтэй хэвээр байна гэж дүгнэлээ.

Үүнтэй холбогдуулан ирэх оны төсвийн төсөлд мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог сайжруулах чиглэлээр ямар арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаарх мэдээллийг хүргэе.

Тус төсөлд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх талаарх Харилцан үнэлгээний тайлангаар өгсөн зөвлөмж, арга хэмжээний хэрэгжилтийг бүрэн хангаж, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх дотоодын тогтолцоог сайжруулах зорилгоор нийт 207 орон тоо, урсгал зардалд 9,903.8 сая төгрөгийг Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Улсын ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн ерөнхий зөвлөл, Гаалийн ерөнхий газрын төсөвт тусгажээ.

Ингэснээр, санхүүгийн бус бизнесийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдийн эрсдэлийг тодорхойлох, хяналт шалгалт хийх, үнэлгээний мөрөөр шаардлагатай зохицуулалтыг баталж мөрдүүлэх, олонулсын хурал, зөвлөгөөнд холбогдох байгууллагуудын төлөөлөлтэйгөөр бэлтгэлтэй оролцох, хүний нөөцийн чадавхыг бүрдүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх аж.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хүннү 2019-10-19 202.179.27.93

Төрийхөн мөнгө улгайлдаг нь илт шүү дээ. Хүн цалингаараа нүдэн дээр баяждаг бол замчин бар илгачид, уурхайчид хамгийн баян байх ёстой гэтэл дэднээс 2-3дахин бага цалин авдаг төрийн албан хаагчид баяжаад байдаг. Тэд мөнгөтэй, аархуу, байна, тэдний гайгаар бид “саарал монгол” боллоо. Одоо яах вэ? Энэ төрийхөн даварч байна. Эднийг цөмийг нь шоронд хийх хэоэгтэй юуных нь 2020 оны сонгууль вэ? Дахин мөнгө идхийг нь хүлээхүү…

Avatar

Зочин 2019-10-19 192.82.77.232

Ymar orlogo eh vvsverees huduuguur baahan yvj baraibail bvhend beleg taraagaad baidag TBB/NGO -uudiig l sain shalgah heregtei jishee ni Amarbayasgalangiin Turulh Altai tbb 2 jil mungu taraalaa!!!

Avatar

Зочин 2019-10-19 103.229.122.240

Ёстой ш** л гэе дээ

Avatar

Ард түмэн 2019-10-19 64.119.24.236

Нэгийн эсрэг ес. Арай л их биш гэж үү?

Avatar

үшг 2019-10-19 64.119.20.253

ЖДҮ гишүүд ОФшорчин гишүүд мөнгө угаагч дипломатууд Хөөөн хэлэлцэх хугацааг будилуулсан Раднаасэд хулгайн машин унадаг яамны сайд нарааас боллооооо

Avatar

ЗОЧИН 2019-10-19 202.9.44.184

МОНГОЛЧУУД ӨНГӨРСӨН БОРООНЫ ХОЙНООС ЦУВ НӨМРӨВ. ЦАГТ НЬ ТЭМЦЭЖ БАЙХГҮЙ ЯАСАН ЮМ БЭ ????????????????

Avatar

бө 2019-10-19 64.119.20.253

ЖДҮ чин хулгайч гишүүд офшорчин 76 гаас болж байгаа юм Дипломат албаны ноход яамны сайдын машин тэрэг гээд л ……..б

Avatar

Зочин 2019-10-19 202.126.89.126

Turiin 9 baiguullaga niilj mungu ugaana gej oilgogdoj bna. Zuv vv ?! Kh kh kh

Avatar

mgl 2019-10-19 202.9.43.20

Dandaa hulgaich nar bolson shuu dee. Harin uugeer dalimduulaad bugdiig ni hus.

Avatar

Хүннү 2019-10-19 202.179.27.93

Өмнө нь юугаа хийж байсан малнуудв. Нирэгсэн хойно хашиграна гээч болж байх шив. Энэ төрийн байгуулгад чинь гайгүй амьтан байна уу? Дандаа хувиа бодсон хулгайчид дүүрчихээ юу?

Avatar

иргзн 2019-10-19 202.179.26.248

одоогийн байгаа Хууль Шүүх Прокурор АТГ-ын явуулж буй Ажиллагаагаар бол хэзээ ч МУ Хар жагсаалтаас гарахгүй ээ, Учир нь эдгээр байгууллагууд нь Төрийн өндөр Алба хашиж байсан, Төрийн албанд ажмллаж байх даа Авилга Хулгай Луйварын Гэмт хэрэгт холбогдсон Этгээдүүдыг Өршөөн хэлтэрүүлж Хэргийн нь Цагаатгаад байхаар чинь яаж ч Хар жагсаалтаас гарах вэ дээ,

Avatar

Зочин 2019-10-19 64.119.24.142

Ард түмэн өөрсдөө уих д хүн мэдлэгтэй хүн чанартай хүмүүсээ олж дэвшүүлж сонгоё.өөрсдөө нэрээ дэвшүүлж байгаа өөдгүй ёозгүй хүмүүстйг бүү сонго

Avatar

Зочин 2019-10-19 202.9.45.170

Ц.Нямдорж: УИХ-ын гишүүд нь яргалсан хүмүүсийг өмөөрөөд байгааг гайхаж байна

Avatar

Зочин 2019-10-19 202.126.89.217

Хамгийн их попордог гацаадаг 2 мал нь дээр гараад сууцан улс.Нэг төмөр замаа гацааж улсаа 10 тэрбум доллар асар их эд материал
байгаль экологи олон залуугын амь насаар хорлосон.Нөгөө нь махны экспортыг зогсоож малчдын орлого мах болвсруулах арьс ширний салбараа хорлосон сэлэмчин.Шудрага ёс монгол ялна МАНАН тай тэмцэнэ гэвэл бүгд хошгордог ард түмэнтэй.

Avatar

иргэн 2019-10-19 192.82.71.245

Манай улсад ямар т*******т ажиллагаа болж байсан бэ.

Avatar

dd 2019-10-19 49.0.144.72

Hoid solongost zevseg zarsan ch biluu neg tiim yum bolj bsan sanagdana

Avatar

Kk 2019-10-19 66.181.161.114

Nirgesen hoino hashgirav boljdee

Avatar

GUZEET 2019-10-19 202.21.107.84

МОНГОЛ УЛС 100 ЖИЛИЙН ДАРАА БУЮУ ТАРХИ НЬ УГААГДСАН 2 ҮЕ ҮХЭЖ ДУУССАНЫ ДАРАА Л ДАХИН СЭРГЭНЭ.

Avatar

zochin 2019-10-19 66.181.186.203

khuuli shuukh ni l unench shudraga ajillaachee ; laslaruud

Avatar

СС 2019-10-19 103.57.92.115

ГИШҮҮД БҮГД Л МӨНГӨ УГААДАГ . ТЭР ИХ ТАРААДАГ МӨНГӨ НЬ ДАНДАА ЛУЙВРЫН МӨНГӨ. ӨӨРСТИЙГӨӨ ШАЛГАНА ГЭЖ ЮУ БАЙСАН ЮМ БЭ

Avatar

Зочин 2019-10-19 202.9.45.170

4345 хүн мөнгө угаасан байж болзошгүйгээс 46 хан хэрэг эрүү үүсгэгдэн шалгагдаж 2 хэрэг шүүх рүү шилжээд тэр нь бас хэрэгсэхгүй болсон гэнэ..тэгэхлээр 4200 хүн авилгалаа өгөөд хэргээ хаалгасан байна.хэзээ энэ зөвлөлтийн буюу ОХУ,Стан орнуудын адил прокурор нь эрүү үүсгэдэг ба хаадаг дампуу хуулиа өөрчлөх юм бэ …Прокурор чинь шүүх эрх мэдэл хэрэгжүүлээд байнашдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж