Мөнгө угаалтын эсрэг төрийн 9 байгууллага тэмцэнэ

Хуучирсан мэдээ: 2019.10.19-нд нийтлэгдсэн

Мөнгө угаалтын эсрэг төрийн 9 байгууллага тэмцэнэ

Мөнгө угаалтын эсрэг төрийн 9 байгууллага тэмцэнэ

Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага ФАТФ-ын  жилийн тайлангийн хурал өнгөрөгч өдрүүдэд  Парис хотноо болж өчигдөр орой орон нутгийн цагаар 12 цагийн орчимд  хурлаас гарсан шийдвэрийг  олон нийтэд танилцууллаа. Уг шийдвэрээр  манай улсыг дахин саарал жагсаалтад оруулсан буюу  мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлтэй хэвээр байна гэж дүгнэлээ.

Үүнтэй холбогдуулан ирэх оны төсвийн төсөлд мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог сайжруулах чиглэлээр ямар арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаарх мэдээллийг хүргэе.

Тус төсөлд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх талаарх Харилцан үнэлгээний тайлангаар өгсөн зөвлөмж, арга хэмжээний хэрэгжилтийг бүрэн хангаж, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх дотоодын тогтолцоог сайжруулах зорилгоор нийт 207 орон тоо, урсгал зардалд 9,903.8 сая төгрөгийг Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Улсын ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн ерөнхий зөвлөл, Гаалийн ерөнхий газрын төсөвт тусгажээ.

Ингэснээр, санхүүгийн бус бизнесийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдийн эрсдэлийг тодорхойлох, хяналт шалгалт хийх, үнэлгээний мөрөөр шаардлагатай зохицуулалтыг баталж мөрдүүлэх, олонулсын хурал, зөвлөгөөнд холбогдох байгууллагуудын төлөөлөлтэйгөөр бэлтгэлтэй оролцох, хүний нөөцийн чадавхыг бүрдүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж