Долоо хоногийн үнийн танилцуулгыг хүргэж байна.
Махны дундаж үнэ
2019 оны 10 дугаар сарын III долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 9210 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 11137 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 52 төгрөгөөр (0.5%), үхрийн цул махны үнэ 252 төгрөгөөр (1.8%) тус тус буурсан байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 9500 төгрөг, Харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 12500 төгрөг байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 79 төгрөгөөр (0.9%), хонины цул махны үнэ 69 төгрөгөөр (0.7%) буурсан байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 8000 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 10000 төгрөгөөр худалдаалж байна.
Гурилын үнэ
2019 оны 10 дугаар сарын III долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1350-1800 төгрөг, 1-р зэргийнх 1050-1500 төгрөг, 2-р зэргийнх 800-1200 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1350-1400 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1400 төгрөг, 1-р зэргийн гурил 1100 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1200-1340 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр” хүнсний захад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1200 төгрөгөөр, харин “Номин” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1340 төгрөгөөр худалдаалж байна.
Хүнсний ногооны үнэ
2019 оны 10 дугаар сарын III долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 10.2 хувиар буурч 837 төгрөгөөр, лууван 16.4 хувиар буурч 1363 төгрөгөөр, байцай 13.1 хувиар буурч 1460 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.
Холбоотой мэдээ