Монгол саарал жагсаалтад орлоо

Хуучирсан мэдээ: 2019.10.18-нд нийтлэгдсэн

Саарал жагсаалт

Монгол саарал жагсаалтад орлоо

Монгол саарал жагсаалтад орлоо

Монгол Улс саарал жагсаалтад орсон талаарх мэдээллийг гадаадын эх сурвалжууд мэдээлж эхэллээ. Тодруулбал, Монгол, Исланд, Зимбабе Саарал жагсаалтад орж, Этиоп, ШриЛанк, Тунис жагсаалтаас гарсан гэх мэдээлэл түгж байна. Сүүлийн өдрүүдэд Монгол саарал жагсаалтад орох эсэх асуудал олны анхаарлын төвд байсан юм.  Дэлхийн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх  байгууллагаас Монголын саарлаар үнэлэх болсон дөрвөн шалтгаан байсан юм. Тус байгууллагаас Монголд хугацаатай үүрэг өгсөн бөгөөд

“Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай” хуулийн төслийг ойрын үед УИХ-аар хэлэлцэн батлах;

– Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн зүйл, заалтыг хянаж үзэх;

– Оффшор, авлига, албан тушаалын гэмт хэргийн асуудлаар сүр дуулиантай мэдээлэл гаргадаг, тэгсэн хэрнээ шүүхээр шийдсэн асуудал бараг байхгүй байгаад дүгнэлт хийж ажлаа бодитой, үр дүнтэй хийх;

– Xар тамхи зөөвөрлөх, наймаалах хэрэгт төрийн албан хаагчид нь холбогддог, хил гаалиар алт зэрэг хориотой бараа бүтээгдэхүүн нэвтрүүлдэг байдлыг зогсоох зэрэг "гэрийн даалгавар" өгсөн байдаг.

Саарал жагсаалта­д орсноор дэлхийн улс орнууд руу иргэд мөнгөн гуйвуулга хийх, Европын оронд ажиллах виз хүсэх, олон улсын картаа гадаадад ашиглах, аялах, гаднаас мөнгө хүлээн авах, шилжүүлэх, гадаадын шууд хөрөнгө оруулалт татах, бизнесийн харилцаа холбоогоо бэхжүүлэхэд сөрөг нөлөө үзүүлнэ гэж эдийн засагчид дүгнэж байгаа юм.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
52
БурууБуруу
12
ХарамсалтайХарамсалтай
7
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж