Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар /ХХҮЕГ/-ын Ажиллах хүч, шилжилтийн хөдөлгөөний газрын дарга З.Буянбадрах, мөн тус газрын мэргэжилтэн А.Ариунтуяа нарыг Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-ын Мөрдөн шалгах хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн мэдээлэл байна. Энэ талаар ТЕГ-аас тодруулахад үгүйсгэсэнгүй.
А.Ариунтуяаг “Оюундалай цаг” ХХК-д хуурамч бичиг гарган өгч, гадаадын ажилчдын төлбөрт өгсөн орлогыг улсад тушаагаагүй, хувьдаа завшсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр байцаалт авч эхэлжээ. Харин Ажиллах хүч шилжилтийн хөдөлгөөний газрын дарга З.Буянбадрах Япон руу томилолтоор явсан байгаа тул мөрдөн байцаалт хараахан эхлээгүй байгаа аж.
ХХҮЕГ-ын Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний газар нь аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авч ажиллуулахад хөдөлмөр эрхлэх урьдчилсан зөвшөөрөл олгох, гадаадын иргэнд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох, гадаадын иргэнд хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг сунгах, хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгон хасалт хийх, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Гадаадын иргэн харьяатын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Эрүүл мэнд нийгмийн даатгалын ерөнхий газар зэрэг төр, засгийн байгууллагуудтай хамтарч гадаадаас ажиллах хүч, мэргэжилтний хөдөлмөр эрхлэлтийн байдалд хяналт, шалгалт хийх, ажлын байрны төлбөрийн илүү төлөлтийн буцаалтыг бодож гаргах, Гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг жил бүр Засгийн газраар батлуулах саналаа салбарын яамтайгаа урьдчилан ярилцаж, санал хүргүүлэх зэрэг үндсэн чиг үүргийг гүйцэтгэдэг газар юм.
Г.ХОРОЛ
Зочин 2019-10-18 66.181.176.129
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДААС АВИЛГАЖААГҮЙГ ОЛОХ ГЭВЭЛ ГОНЖИЙН ЖОО БОЛСОН.
Зочин 2019-10-18 202.9.45.170
Ц.Нямдорж: УИХ-ын гишүүд нь яргалсан хүмүүсийг өмөөрөөд байгааг гайхаж байна
Зочин 2019-10-18 66.181.161.77
За НИЙТ МӨНГӨ 100 САЯ ГЭЖ БОДИЙ. ТЭГВЭЛ ОДООГИЙН БАЙДЛААР ИНГЭЖ ШИЙДЭЖ БАЙНА. ЦАГДААД 25 САЯ ШҮҮХЭД 25 САЯ ПРОКУРОР 25 САЯ УЛС ТӨРИЙН НАМ 25 САЯ. ЭНГЭЭД ЭНЭ ХЭРЭГ ЗАМХАРЧ АВИЛГАЛЧ ЯЛГҮЙ ГАРЧ МОНГОЛ УЛС СААРАЛ ЖАГСААЛТАНД ОРДОГ. СААРАЛ ЖАГСААЛТАНД ОРСОН МОНГОЛ УЛС ОРОС ХЯТАДЫН ДУНДАХ ГҮРВЭЛ БОЛНО..
Зочин 2019-10-18 202.179.2.210
Хямд Ажиллах хvчин гадаадаас оруулж ирэх хэрэг бна яаж оруулахбэ
Үнэн 2019-10-18 64.119.24.236
Төр тэр чигээрээ авилга болжээ.
Зочин 2019-10-18 202.9.42.39
Дүүрэн авилгачид сууж байдгиийн шдээ. ХХҮГ-т
Зочин 2019-10-18 83.23.240.89
Hoid solongosoos azlyn huch avsan jonhuugaas ehleh zuitei