Наймаалж барьж байсан цэргүүд баавгайн халдлагад өртжээ

Хуучирсан мэдээ: 2019.10.18-нд нийтлэгдсэн

Наймаалж барьж байсан цэргүүд баавгайн халдлагад өртжээ

Наймаалж барьж байсан цэргүүд баавгайн халдлагад өртжээ

Курилийн арал дээр хоёр цэргийн алба хаагч баавгайн халдлагад өртөж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Энэ явдал аравдугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Өмнөд Курилээс 10 км зайд орших Кунашир арал дээр болжээ.

Өмнөд Курил мужийн захирагч Вячеслав Власенко “Өнгөрсөн шөнө далайн эрэг дээр гурван цэрэг наймаалж барьж байсан бөгөөд хоёр нь баавгайн халдлагад өртсөн” гэж хэлснийг “Интерфакс” агентлаг уламжилсан байна.

Хотын даргын хэлснээр, баавгайн халдлагад өртсөн хоёр цэргийг Өмнөд Курилийн төв эмнэлэгт хүргэсэн бөгөөд нэгийнх нь биеийн байдал хүнд байгаа аж.

Өвөр Байгалийн хязгаарын Хилок дүүрэгт аравдугаар сарын 7-ны өдөр 50 настай эмэгтэй баавгайн халдлагад өртөж амиа алдсан хэрэг гарсан билээ.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
5
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж