Махны экспорт зогсжээ | News.MN

Махны экспорт зогсжээ

Махны экспорт зогсжээ

Махны экспорт зогсжээ

Энэ жил махны үнэ тэнгэрт хадаж иргэдийн бухимдлыг багагүй төрүүлсэн. Махны үнэ хөөрөгдөх шалтгаан нь хөдөө орон нутагт хятад иргэд болон ченж нар мал ихээр бэлтгэн экспорт хийхээр малын махыг дулааны аргаар боловсруулж эхэлсэн. Мөн малчдаас мал худалдан авах тогтолцоо бүрдээгүй, экспортын зохицуулалт байхгүй нь махны үнэ өссөнтөй шууд холбоотой.

Засгийн газрын тавдугаар сарын хуралдаанаар үнэ нэмэгдэж иргэдэд хүндрэл учруулаад буй махны үнэ, хангамжид нөлөөлсөн хүчин зүйлсийг тогтоож арга хэмжээ авахаар болсон. Он гарснаас хойш манай улс үхрийн махны экспортыг зогсоосон боловч хонь, ямааны үнэ 20-30 хувь өсч, адууны махны экспорт 0,9 хувиар буурсан үзүүлэлт гарсан байна. Үүнтэй холбоотойгоор ХХААХҮЯ-аас тодруулага хийхэд өнгөрсөн жил 4000 тонн мах нөөцөлсөн нь махны хангамжийн хүрэлцээ, үнэд нөлөөлсөн гэж үзэн энэ жилээс 15 мянган тонноос багагүй мах нөөцлөхөөр болж, махны экспортыг гурван төрөл дээр ирэх оны зургаан сар хүртэл зогсоож адууны махны экспортыг тодорхой хэмжээгээр хийх болсон байна.

Сүүлийн саруудын судалгаагаар махны үнэ 200-500 төгрөгөөр буурч байгаа ба цаашид экспорт зогсож, хангамж сайжирч махны үнэ нөөцийн махны үнийн түвшин рүү орно гэдгийг салбарын сайд Ч.Улаан мэдэгдсэн. Ингэснээр У. Хүрэлсүхийн засгийн газар,  ард иргэдийн толгойн өвчин болсон махны үнийн өсөлттэй холбоотой асуудлыг бууруулах, махны үнийг тогтвортой болгохоор ажиллаж байна.

О.ТУУЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Дорж 2019-10-18 2.132.237.174

Манай улсад, ялангуяа Улаанбаатарт тооцоонд байхгүй гадаадын иргэд / хятадууд/ олноор байгаагаас болж хүний тоонд тааруулж борлуулж байгаа мах хүрэлцэхгүй болсноос махны үнэ өсөх шалтгаан болж байна.

Avatar

zochin 2019-10-18 202.21.112.4

2020 ond AN, MAN gsn hulgaichuudiig zailuultsgaay

Avatar

монгол 2019-10-18 64.119.17.192

80 сая малыг экспортлохгүй яах юм. Юу яраад байгаа малууд вэ.

Avatar

Дорж 2019-10-18 2.132.83.132

80 сая малыг 3,5 сая хүнд хувааж үз. 23 толгой мал оногдож байна. Нг хүн өдөрт хэдэн грамм мах хэрэглнэ. 365 хоногт хэдэн кг мах хэрэглэх вэ. Тэгээд бодоход 80 сая мал чинь юу ч биш.
Бага ангид сурч байсан бол бодоод үз.

Avatar

Зочин 2019-10-18 202.21.107.98

Мах экспортлохоо болихоор махны үнэ буурах нь ойлгомжтой. Харин ХААЯам мах бэлтгэл явагдах үеэр экспорт зогсоно гэж мах бэлтгэлийн үнийг унагаж байгаа нь ямар бодлого юм бэ.

Avatar

Иргэн 2019-10-18 202.9.43.245

Түрүү жил М.Энхболд гэж хар луухай суудалаасаа хувхарч өгөхгүй байсаар төрийн ажил гацсан. Үүнээс болж монгол улс нөөцийг мах бэлдэж чадаагүй. Ингээд л махны үнэ өссөн шүү дээ.

Avatar

Зочин 2019-10-18 203.91.115.42

Махны экспортыг зогсоох нь маш зөв алхам 300 мянгын тэтгэвэртэй ахмадууд махаа авч дийлэхгүй байсан Одоо бага ч гэсэн мах авч чадах байх Энэ шийдвэр лав сонгууль хүртэл байх нь тодорхой Сонгууль өнгөрөөд эргээд хятад руу мах гаргах нь тодорхой

Avatar

Зочин 2019-10-18 49.0.213.35

Зөв, сайн байна

Avatar

Зочин 2019-10-18 202.55.188.36

Махны үнэ өслөө гээд чарлачих юм. Тэгээд монгол аргаар хаалгаа тас хааж байж хүчээр буулгадаг гэнэ. Уг нь иргэншсэн нийгэмд татварын аргаар бүхнийг зохицуулдаг. Хагас зэрлэгүүдийн нийгэмд цор ганц арга бол хаах боох, цавчих. Тэр 60 сая малыг богийн толгойд шилжүүлээд тус бүрээс нь 1000 төгрөг хураахад овоо хэдэн цаас татварт төвлөрөх ёстой. Хонь ямаа, ноос ноолуурын татаасыг үүгээр далимдуулан зогсоох байсан юм. Даан ч попчин төр засаг ирэх сонгуулиас айгаад хөдөлсөнгүй.

Avatar

Зочин 2019-10-18 202.55.188.36

Хн. Мунхаг олон, мулгуу төрийн санаа амарчээ. Уг нь нүүрсний үнэ өссөнөөс махны үнэ өсөх нь нүүдэлчин монголчуудад илүү гамбир болж очих байсан юм.

Avatar

Зочин 2019-10-18 202.21.108.96

Үнэн үү? Улаан сайд өчигдөрхөн махны экспорт хэвийн явагдаж байгаа л гээд байсан даа, түүнээс гадна Казахстан зэрэг орнуудруу ч гаргана гэж солиорч байсан.

Avatar

Зочин 2019-10-18 178.165.130.68

Махны экспорт зогсоож байгаа нь ХХААХҮ яам,МХЕГ ын харицусан мэргэжилтэн хэлтсийн дарга нарын ажлаа зөв зохион байгуулаагүйтэй холбоотой БНХАУ-ын хорио цээрийн алба хяналт шалгалт хийгээд хэдэн компани сонгосон нэртэй боловч огт шалгаагй шалгалтанд ороогүй БНХАУ2ын иргэдийн байгуулсан компаниудыг шууд нэр заан оруулж ирсэн тэдгээр нөхдүүд махыг бөөнөөр нь авч махны үнэ өсгөсөн Энэ талаар манай улсын талаас ямар ч эсэргүүцэл хийлгүй махны зах зээлийг эмх замбараагүй болгож махны үнэ өсгөсөн

Avatar

МӨӨГИЙ 2019-10-18 103.240.241.110

МОНГОЛД ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭТЭЙ ЯГ ЗЭРЭГЦЭЖ ЯВАА АЛТ НЕФТИЙН АРААС МАХ 30%Д ХҮРЧ БАЙСАН ЭРГЭЭД УНАХ НЬ ОДОО МАХ ГАРГАХАА БОЛИХООР МАЛ ҮНЭГҮЙ МАЛ ҮНЭГҮЙ БОЛОХООР МАЛЧИД ЦӨӨРНӨ ХОТРУУ ШАВНА ЖАЛГААР ДҮҮРНЭЭ, ХӨДӨӨ ЭЗГҮЙРНЭ. ЖИЛЭЭС ЖИЛД ӨВГӨН МАЛЧИД ӨНХӨРСӨӨР ЦӨӨРСӨӨР БАЙГАА ХҮҮХДҮҮД ХОТООС ИРЖ МАЛЫГ НЬ БӨӨНДӨЖ ЗАРААД МӨНГӨӨ ХУВААЖ АВААД БУЦСААР БГА,ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД ҮХЭР ХОНИНЫ МАХНЫ ДУНДАЖ ХАНШ 15АМ ДОЛЛОР БУЮУ37МЯНГА ОРЧИМ БАЙГАА Ч МОНГОЛД ЧАНАРТАЙ МАХЫГ 5ДОЛЛОРООР АВЧ ЧАДАХГҮЙ АРЧААГҮЙ ЗАЛХ

Avatar

Энх 2019-10-18 122.201.22.116

Экспорт зогсоож махны үнэ буулгах нь тэнэг алхам худөлдан авах чадвараа дээшлүүлэх хэрэгтэй

Avatar

зочин 2019-10-18 202.9.42.155

Аваач аваач гэж байснаа авы авы гэхлээр өхгүй өхгүй болчих юм аа .. Энэ Монголчуудын учрыг ерөөсөө олохгүй юм байна .

Avatar

Зочин 2019-10-18 66.181.185.218

60 Сая малаар тэр бум гурванзуун хятадыг яаж хангах вээ гээд толгойгоо гашилгаж байна уу улаанаа

Avatar

мөөгий 2019-10-18 103.240.241.110

МАХ ГАРГАХАА БОЛИСОН БОЛ МАЛЫН ҮНЭ УНАНА МАЛЧИД ОРЛОГО МУУДНА 21 АЙМАГТ МАН-ААС 1Ч ХҮН ГАРАХГҮЙ

Avatar

Karma 2019-10-18 202.179.31.76

Malchdaas yagaad tatvar abahgui bnaa

Avatar

Зочин 2019-10-18 49.0.213.35

Сайн байна

Avatar

Зочин 2019-10-18 192.82.73.253

сайн байна махны экспорт чинь мал аж ахуйг яваандаа булшилж магадгуй шуу

Avatar

Зочин 2019-10-18 59.153.112.172

p***a yum aa yaagaad ingej tamiin togoo shig l*****n am;dardag yum bee, hel am bagatai hesegee niilj huchindeed d l

Avatar

Зочин 2019-10-18 112.72.12.9

ахижгадагш мах гаргахгүй шүү

Avatar

Зочин 2019-10-18 202.9.44.109

Эрт //5 сард/ л махны экспортыг зогсоосон бол махны үнэ ингэж нэмэгдэхгүй байсан шүү дээ. 9 дүгээр сараас махны экспортыг зогсоож махны үнэ буурч эхлээ дээ. Фермээрүүдийн малын махыг боловсруулж маш бага хэмжээгээр өндөр үнээр экспортолж болох талтай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж