Махны экспорт зогсжээ

Хуучирсан мэдээ: 2019.10.18-нд нийтлэгдсэн

Махны экспорт зогсжээ

Махны экспорт зогсжээ

Энэ жил махны үнэ тэнгэрт хадаж иргэдийн бухимдлыг багагүй төрүүлсэн. Махны үнэ хөөрөгдөх шалтгаан нь хөдөө орон нутагт хятад иргэд болон ченж нар мал ихээр бэлтгэн экспорт хийхээр малын махыг дулааны аргаар боловсруулж эхэлсэн. Мөн малчдаас мал худалдан авах тогтолцоо бүрдээгүй, экспортын зохицуулалт байхгүй нь махны үнэ өссөнтөй шууд холбоотой.

Засгийн газрын тавдугаар сарын хуралдаанаар үнэ нэмэгдэж иргэдэд хүндрэл учруулаад буй махны үнэ, хангамжид нөлөөлсөн хүчин зүйлсийг тогтоож арга хэмжээ авахаар болсон. Он гарснаас хойш манай улс үхрийн махны экспортыг зогсоосон боловч хонь, ямааны үнэ 20-30 хувь өсч, адууны махны экспорт 0,9 хувиар буурсан үзүүлэлт гарсан байна. Үүнтэй холбоотойгоор ХХААХҮЯ-аас тодруулага хийхэд өнгөрсөн жил 4000 тонн мах нөөцөлсөн нь махны хангамжийн хүрэлцээ, үнэд нөлөөлсөн гэж үзэн энэ жилээс 15 мянган тонноос багагүй мах нөөцлөхөөр болж, махны экспортыг гурван төрөл дээр ирэх оны зургаан сар хүртэл зогсоож адууны махны экспортыг тодорхой хэмжээгээр хийх болсон байна.

Сүүлийн саруудын судалгаагаар махны үнэ 200-500 төгрөгөөр буурч байгаа ба цаашид экспорт зогсож, хангамж сайжирч махны үнэ нөөцийн махны үнийн түвшин рүү орно гэдгийг салбарын сайд Ч.Улаан мэдэгдсэн. Ингэснээр У. Хүрэлсүхийн засгийн газар,  ард иргэдийн толгойн өвчин болсон махны үнийн өсөлттэй холбоотой асуудлыг бууруулах, махны үнийг тогтвортой болгохоор ажиллаж байна.

О.ТУУЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж