АНУ-ын загвар өмсөгчийн цогцос Невадагийн цөлөөс олджээ

Хуучирсан мэдээ: 2019.10.18-нд нийтлэгдсэн

АНУ-ын загвар өмсөгчийн цогцос Невадагийн цөлөөс олджээ

АНУ-ын загвар өмсөгчийн цогцос Невадагийн цөлөөс олджээ

Америкийн загвар өмсөгч Эсмералда Гонзалесын цогцсыг Невадагийн цөлөөс олжээ. Түүний цогцос бетон цутгасан модон хайрцагт байсан талаар шүүхийн баримтад бичсэнээс иш татан “Las Vegas Review Journal” сэтгүүл мэдээлсэн байна.

24 настай загвар өмсөгчийг эрэн хайх ажиллагааг таван сарын турш явуулжээ. Хохирогчийг гэмт этгээд хорт бодисоор хордуулж хөнөөсөн болохыг цагдаагийнхан тогтоосон байна. Гэмт этгээд мөн хохирогчийг боомилохыг оролджээ. Энэхүү хүн амины хэрэгт сэжиглэн талийгаачийн хөрш, 45 настай Кристофер Престипиног баривчилсан байна.

Мөрдөн байцаагчдын мэдээлж буйгаар, аллага үйлдэгдсэн өдөр Гонзалес сэжигтний гэрт хар тамхи хэрэглэсний улмаас "муухай аашилж" эхэлжээ. Сэжигтэн Престипино түүнийг ортой уяж, хэсэг хугацааны дараа уяаг тайлахад бүсгүй түүний нүүрэн тус газарт цохисон байна. Гэмт этгээд хариуд нь түүнийг боомилохыг оролдож, хэсэг хугацаанд ухаан алдаад сэрүүт нь усан сан цэвэрлэдэг шингэнээр хордуулж амийг нь хөнөөжээ.

Прокурорын мэдээлснээр, Престипино ачааны машин түрээслэн, хохирогчийн цогцсыг ачин, цөл рүү явсан байна. Дүүргийн прокурорын орлогч дарга Памела Веккерли загвар өмсөгчийн амийг хөнөөхөд оролцсон байж болзошгүй өөр нэг этгээд нь Кассандра Басконес гэгч бөгөөд одоог хүртэл чөлөөтэй яваа талаар хэлжээ.

Эх сурвалж: REVIEW JOURNAL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХөөрхөнХөөрхөн
4
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж