Дуучин Б.Ангирмаа, Х.Оюунбилэг нар хамтран дуулжээ

Хуучирсан мэдээ: 2019.10.18-нд нийтлэгдсэн

Дуучин Б.Ангирмаа, Х.Оюунбилэг нар хамтран дуулжээ

Дуучин Б.Ангирмаа, Х.Оюунбилэг нар хамтран дуулжээ

Дуучин Б.Ангирмаа, Х.Оюунбилэг нарын "Сүүдэр буусан өглөө" дууны шинэхэн дууны клип цацагджээ. Уг "Сүүдэр буусан өглөө" дууны үгийг “Mongol Art World Tour” үүсгэн байгуулагч, орчуулагч А.Түвшинтуяа хайрт ээждээ зориулан бичиж, ая зохиогч, дуучин Б.Ангирмаад өгснөөр энэ уран бүтээлийн эхлэл тавигдсан байна.

Дууны клипийг “Тусгал Арт”, “Лемон” студийн хамт олон бүтээсэн бөгөөд клипмейкрээр Д.Лхагвадорж, координатороор А.Чимэд-Очир нар ажиллажээ. Тэнгэрийн орныг зорьсон ээжүүддээ зориулан дуун суварга бүтээхээр А.Түвшинтуяа, Б.Ангирмаа, Х.Оюунбилэг нарын тус уран бүтээл сонсогчдодоо хүргэж байгаа аж.

Дуучин Б.Ангирмаа БНСУ-д тоглолттой яваа бол Х.Оюунбилэгийн хувьд нэгэн үеийн эстрадын томоохон төлөөлөгч байсан ч тайзнаас хөндийрөх болсон билээ. Тэрбээр  "Харанга" хамтлагын дуучин Х.Лхагвасүрэнгийн дүү Д.Лхагвадоржийг ханиараа сонгосон билээ. Дуучин Х.Оюунбилэг энэ удаад "Лэмон" студийн уран бүтээлчидтэй хамтран дуу бичүүлж, хамтын уран бүтээлээ олонд хүргээд байна.

https://www.youtube.com/watch?v=4vyh8dCfMMQ

А.СҮРЭН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж