2020 оны “ЛАНД КРУЙЗЕР 200” | News.MN

2020 оны “ЛАНД КРУЙЗЕР 200”

Хуучирсан мэдээ: 2019.10.21-нд нийтлэгдсэн

2020 оны “ЛАНД КРУЙЗЕР 200”

Тоёота Мотор Корпораци – 68 жилийн үйлдвэрлэлийн түүхтэй Тоёота Ланд Круйзер цувралын Ланд Круйзер 200 маркийн автомашины 2020 онд зориулан гаргаж буй шинэчлэгдсэн загвараа танилцуулж байна. Бартаат болон засмал замд хүч чадал, дээд зэргийн тав тухыг санал болгодог энэ автомашин манай улсын зам, цаг уурын нөхцөлд маш сайн тохирдгоороо хэрэглэгчдийн талархлыг зүй ёсоор хүлээдэг билээ.

 

Ланд Круйзер 200 маркийн автомашины 2020 оны загварт хийгдсэн шинэчлэлүүдээс жишээ болгон дараах өөрчлөлтүүдийг танилцуулж байна.

LC200 VX.R 4.6 New Aero 2020

  • Шинэ загварын 20 инчийн хайлшин обуд
  • Шинэ загварын жолооны хүрд
  • Ачааны никель хөндлөвч
  • Дугуйн даралт мэдрэгч
  • Салоны урд хэсгийн арьсан бүрэлт

LC200 GX.R 4.0 V6 Urban Style

  • Шинэ загварын урд нүүр
  • Шинэ загварын 20 инчийн хайлшин обуд
  • Шинэ загварын жолооны хүрд
  • 1 болон 2 дахь эгнээний суудал халаагч
  • Жолоодлогын автомат Crawl Control систем
  • Шинэ загварын рычаг
  • Хаалганд байрлах гарын түшлэгийн материал зэрэг шинэчлэлүүд хийгдсэн байна.

Шинэчлэгдсэн загварын Ланд Круйзер 200 автомашинууд Тоёотагийн албан ёсны Дилер компаниудын үзэсгэлэнгийн танхимд борлуулагдаж эхэлсэн бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягуудаар аваарай.

Албан ёсны дилерүүд: Таван Богд ХХК

Мөнххада ХХК

Дашрамд дурьдахад 1951 оноос үйлдвэрлэгдэж эхэлсэн Тоёота Ланд Круйзер маркийн автомашин дэлхий даяар 170 орчим улсад борлуулагддаг ба энэ загварын автомашины борлуулалт 10 саяд хүрснийг Тоёота Мотор Корпораци мэдээлсэн байна. Энэхүү тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулан Тоёота брэндийн албан ёсны дилерүүдээс 10 дугаар сарын 1-ний өдрөөс 10 сарын 31-ний өдрийг дуустал Ланд Круйзер маркийн автомашин худалдан авсан хэрэглэгчдэд 5 сая төгрөгийн хөнгөлөлт үзүүлж байна.

Жич: 2020 оны шинэчлэгдсэн Ланд Круйзер 200 маркийн автомашинуудад хамаарахгүй болно.

Тоёотаг сонгон үйлчлүүлдэг нийт хэрэглэгчдэдээ Монгол дахь Тоёотагийн албан ёсны дистрибьютор ТОЁОТА СЭЙЛС МОНГОЛИА ХХК-ий зүгээс гүн талархал илэрхийлье.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Г.Батнасан 2019-10-21 103.194.176.117

Энэ Машиныг шинээр нь аваад унаж байгаа хүн бол их гарын луйварчин гэдгээ нотлож буй хэрэг, харин төсөөтөйг нь унаж байгаа хүн бол луйварчин болох хүсэлтэйгээ илэрхийлж буй хэрэг. Харамсалтай нь энэ ил тод, өөрийгөө илчилсэн баримтыг хуулийнхан хэрэглэж болохгүй. Яагаад гэвэл хуульчдын мөрөөдөл иймэрхүү унаатай болох. Өндөр хөгжилтөй, ардчилал хөгжсөн гэх орнуудын баячууд, бизнесменүүд хамгийн хямд өртөгтөй, зардалтай, зөвхөн ажил үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай унаа л хэрэглэдэг.

Avatar

хаха 2019-10-21 202.131.248.198

Атаархуу бяздаа вэ энэ чинь харин айн… өөрөө Приус 20 ч байхгүй ац царайлаад ажилгүй орлогогүй явж байгаа чинь өөрийн чинь л арчаагүйнх ш дээ. хахаха

Avatar

Зочин 2019-10-21 49.0.213.33

Наад чинь асар өндөр өртөгтэй эд, нуль өөр зээл болно гэсэн үг, ард түмэн наана чинь 1991 оны ямбий Ланд80-ны тамтаг ч авч дийлэхгүй байхад чинь

Avatar

Зочин 2019-10-21 103.26.193.243

hervee shudarga orsoldoonii gazar ajlaa hiideg bol ene kompaniig shalgaad ajiliig n zogsooh yostoi. zohiomloor ugsen huivaldaj une osgoson.chengiin uil ajillagaa erhelsen .

Avatar

irgen 2019-10-21 202.131.243.186

iim tansag mashun unalaa geed yah bilee uls oron ni yaduu baij hooson hodootoi goy mashin unahuu/// huuchin avtus oruulj ireed hugatsaan duusaad onholdoj huniig olnoor ni hyadaad bhad unetei mashinaar gangarsgaana yu bodoh ve?/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж