“Аврагчдын өдөрлөг-2019” дадлага сургуульд оролцож байна

Хуучирсан мэдээ: 2019.10.18-нд нийтлэгдсэн

“Аврагчдын өдөрлөг-2019” дадлага сургуульд оролцож байна

“Аврагчдын өдөрлөг-2019” дадлага сургуульд оролцож байна

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянгаар ахлуулсан алба хаагчид Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Мосбак хотноо зохион байгуулагдаж байгаа “Аврагчдын өдөрлөг-2019” дадлага сургуульд оролцож байна.

Тус дадлага сургуульд 700 гаруй төлөөлөгч оролцож байгаа бөгөөд Онцгой байдлын байгууллагаас 10 алба хаагч хамрагдаж байгаа юм.

Энэ үеэр алба хаагчид ачааны тэрэгний болон хурдны зам дээр осолдсон автомашины аврах ажиллагаа, орчин үеийн автомашины аюулгүй байдал, хүнд ачаатай болоод гинжин хэлхээ үүсгэн аврах ажиллагаа явуулах зэрэг сургалтад хамрагдаж байна.

Дадлага сургууль энэ сарын 20-ныг хүртэл 4 өдөр үргэлжлэх юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж