Сурагчдын нэгдүгээр улирлын амралт энэ сарын 28-нд эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2019.10.18-нд нийтлэгдсэн

Сурагчдын нэгдүгээр улирлын амралт энэ сарын 28-нд эхэлнэ

Сурагчдын нэгдүгээр улирлын амралт энэ сарын 28-нд эхэлнэ

Боловсрол соёл шинжлэх  ухаан спортын сайд 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн бүтцийг шинэчлэн баталжээ. Энэ хичээлийн жилд бага ангийн сурагчид 31 долоо хоног,  дунд болон ахлах ангийн сурагчид 32 долоо хоног хичээллэж, харин долоон долоо хоног нь улирлын амралт болох юм . Уг тушаалын дагуу нийслэлийн болон орон нутгийн сурагчдын  хичээлийн жилийн  амралтын хуваарийг танилцуулж байна.

Нийслэлийн сургуулийн суралцагчид 2019-2020 оны хичээлийн жилд:

Нэгдүгээр улиралд аравдугаар сарын 28-аас эхлэн 11 сарын 1-нийг дуустал нэг долоо хоног амрах бол хоёрдугаар улиралд 12 сарын 23-аас эхлэн нэгдүгээр сарын 10-ыг дуустал амарна.

Харин цагаан сарын амралт хоёрдугаар сарын 24-28-ыг дуустал нэг долоо хоног үргэлжлэх бол гуравдугаар улирлын амралт гуравдугаар сарын 23-аас эхэлж дөрөвдүгээр сарын 3-ыг дуустал амарна.

Зуны амралт 1-5 анги 6 сарын 1-нээс эхлэх бол 6- 12 анги зургадугаар сарын 8-наас амарна.

Харин хөдөө орон нутгийн сургуулийн суралцагчид 2019-2020 оны хичээлийн жилд:

Нэгдүгээр улирал аравдугаар сарын 28-аас эхлэн 11 сарын 1-нийг дуустал

Хоёрдугаар улиралд 12 дугаар сарын 30-аас эхлэн нэгдүгээр сарын 10-ыг дуустал хоёр долоо хоног

Хоёрдугаар сарын 24-нөөс 28-ныг дуустал нэг долоо хоног цагаан сарын амралт

Гуравдугаар улирал гуравдугаар сарын 23-наас дөрөвдүгээр сарын 10-ыг дуустал

Зуны амралт 1-5 анги зургадугаар сарын 1-нээс амрах бол 6-12 ангийн амралт  зургадугаар сарын 8-наас эхлэхийг Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамнаас мэдэгдлээ.

А.СҮРЭН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж