“Зөв хэвшил хандлага-2” уриан дор 30 километрийн явган марш үйлдлээ

Хуучирсан мэдээ: 2019.10.18-нд нийтлэгдсэн

“Зөв хэвшил хандлага-2” уриан дор 30 километрийн явган марш үйлдлээ

“Зөв хэвшил хандлага-2” уриан дор 30 километрийн явган марш үйлдлээ

Дотоодын цэргийн 805 дугаар ангийн 240 гаруй алба хаагч энэ оны 10 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Үйлдвэр”-ийн бүсэд “Зөв хэвшил, хандлага” уриан дор 30 километрийн явган марш үйлдлээ.

Энэхүү явган маршийн үеэр “Зөв хэвшил”, ”Тамхины хор хөнөөл”, “Архины хор хөнөөл”, “Зөв хандлага” сэдвээр ухуулга сурталчилгаа, “Эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх”, “Объектын орчимд эмх замбараагүй байдал бий болсон үеийн ажиллагаа”, “Газар орны үзлэг хийх аргачлал” сэдэвт дадлага сургалтыг амжилттай зохион байгуулаа.

Мөн алба хаагчдыг идэвхжүүлэх, хөгжүүлэх, авхаалж самбаа, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Эрхий мэргэн” тэмцээнийг явуулсан юм.

Дотоодын цэргийн 805 дугаар анги “Зөв хэвшил хандлага-2” аяны хүрээнд “Цэрэгжилч, жагсаалч хамт олон”, “Дэм дэмэндээ”, “Эерэг хандлагыг төлөвшүүлье”, “Албаараа бахархъя” сэдэвт дэд аянуудыг өрнүүлэн ажиллаж байна.

ЭХ СУРВАЛЖ: POLICE.GOV.MN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж