Монголчуудыг түгшээсэн "Саарал жагсаалт"-ын асуудал өнөөдөр шийдэгдэнэ | News.MN

Монголчуудыг түгшээсэн "Саарал жагсаалт"-ын асуудал өнөөдөр шийдэгдэнэ

Саарал жагсаалт

Монголчуудыг түгшээсэн "Саарал жагсаалт"-ын асуудал өнөөдөр шийдэгдэнэ

Монголчуудыг түгшээсэн "Саарал жагсаалт"-ын асуудал өнөөдөр шийдэгдэнэ

Монгол Улс Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллага болох  ФАТФ-ын “Саарал жагсаалт”-д  багтах эсэх нь өнөөдөр /2019.10.18/ орой шийдэгдэнэ. ФАТФ-аас Монгол Улс харилцан үнэлгээний тайлангаар хангалтгүй үнэлгээ авсан шууд хэрэгжилт дээр ахиц, дэвшил гарсан эсэхийг тогтоож хэрхэн биелүүлснийг магадалж, ажиглалтын хугацаанд эхлүүлсэн буюу үргэлжлүүлэн авсан арга хэмжээнүүд дорвитой үр дүнд хүрсэн эсэхийг шалгаж байгаа юм.

Хэрэв Монгол Улсыг ахиц дэвшил гаргаагүй гэж үзвэл Монгол Улсын Засгийн газартай тусгайлсан хөтөлбөр тохирч “саарал жагсаалт”-д оруулах зөвлөмжийг гаргана. Ингэснээр олон улсад Монгол Улсын санхүүгийн эрх хязгаарлагдах юм.

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Ази, Номхон далайн бүсийн байгууллагаас 2017 онд Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны хоёр дахь удаагийн Харилцан үнэлгээг гүйцэтгэсэн. Тус үнэлгээгээр Монгол Улс техникийн хэрэгжилтийн 40 зөвлөмжөөс хангаагүй 5, хагас хангасан 15, дийлэнхийг хангасан 15, бүрэн хангасан 5 үзүүлэлттэй байсан бол үр дүнтэй байдлыг илэрхийлэх шууд хэрэгжилтийн 11 үзүүлэлтээс 2 үзүүлэлтийг дунд зэрэг хангасан, харин 9 үзүүлэлтийг хангаагүй үр дүнтэй гарсан байна.

  "МОНГОЛ УЛС “СААРАЛ ЖАГСААЛТ”-Д ОРВОЛ ЯМАР ЭРСДЭЛ ҮҮСЭХ ВЭ?

Монголын бизнесийн зөвлөлөөс  мэдээлснээр “Саарал жагсаалт” бол монголчуудын хувьд шинэ зүйл биш. Яагаад гэхээр өмнө нь монголчууд 2013 онд ороод 2014 онд гарсан. Магадгүй энэ нь иргэд мэдээгүй өнгөрсөн байх. Харин банк санхүүгийн салбарт ажиллаж байсан хүмүүс бол үүнийг мэдэрсэн. Тухайн үед төлбөр тооцоо хийдэг гаднын банкууд нь Монголыг тоохоо байсан. Зарим нэг нь хараа хяналтаа сайжруулаад биднээс маш олон материал нэхсэн. Жишээлбэл, АНУ руу шууд төбөр тооцооны банкаар нь гүйлгээ хийдэг байсан бол Хонгконгоор дамжиж хийдэг болсон гэх мэт бэрхшээл үүссэн. Монгол Улс “Саарал жагсаалт”-д орвол гадаад гүйлгээ тэр  чигээрээ зогсоно гэж ойлгож болохгүй. Мэдээж тодорхой хэмжээгээр гадаад худалдаа хийхэд хүндрэлтэй болно. Шат дамжлага, хяналт шалгалт нэмэгдэнэ” гэв.

Э.БУРАМ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргзн 2019-10-18 202.179.26.248

Төрд байгаа МАН АН-ын Гишүүд нэртэй Луйварчид Хулгайч Авилгачидыг нэн даруй Төрөөс зайлуулж Хуулийн хариуцлага тооцож Хулгайлсан Хөрөнгийн нь хураагаагүй цагт энэ Улс орон хэзээ ч өөдлөхгүй ээ, Хулгайч Луйварчид аа Та нар Хулгайлсан хөрөнгөө Дэлхийгээс нууж чадахгүй,

Avatar

Зочин 2019-10-18 49.0.213.35

Саарал жагсаалтад орвол харин ч сайн гээ биздээ

Avatar

Зочин 2019-10-18 103.14.37.7

Тэр жагсаалтанд нь ороод муугаа цэвэрлэж авсан нь ч дээр юм уу, эх үүсвэр нь тодорхойгүй хөрөнгө, орлого их байна гээ биз дээ.

Avatar

харамсалтай 2019-10-18 64.119.16.250

ДИПЛОМАТууд нь хар тамхи зөөдөг улс ховор шүү. ТӨРийн хүрээнд авлигачид олширч, хуулийн байгууллагуудын ажилтан нар нь АВЛИГАД бүрэн идэгдсэн. ШҮҮГЧ нар нь 1200 авлигачдын хэргийг бараг шийдээгүй байна гээд боддоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж