Мексикийн хар тамхины “хаан” Эль Чапо-гийн хүүг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2019.10.18-нд нийтлэгдсэн

Мексикийн хар тамхины “хаан” Эль Чапо-гийн хүүг баривчилжээ

Мексикийн хар тамхины “хаан” Эль Чапо-гийн хүүг баривчилжээ

Мексикийн аюулгүй байдлын албаныхан хар тамхины зартай наймаачин Хоакин "Эль Чапо" Гузманы хөвгүүдийн нэгийг баривчилсан талаар орон нутгийн албаны хүмүүс мэдэгджээ. Түүнийг “Синалоа картел" хар тамхины бүлэглэлийн түшиц газар болох Кулиакан хотоос баривчилсан байна. Овидио Гузман Лопез нь Эль Чапогийн хоёр дахь эхнэрээс төрсөн дөрвөн хүүхдийн нэг ажээ.

Түүнийг баривчлах үеэр картелийн гишүүд болон Мексикийн аюулгүй байдлын албаныхны хооронд ширүүн мөргөлдөөн болсон байна. АНУ-ын Хууль зүйн яамнаас өнгөрсөн хоёрдугаар сард 28 настай Овидио Гузманыг мансууруулах бодис наймаалсан хэрэгт холбоотой гэж үзжээ.

Нью-Йоркийн шүүхээс өнгөрсөн долдугаар сард Хоакин "Эль Чапо" Гузманд бүх насаар нь хорих ял, мөн 30 жилийн ял нэмж оноосон юм. Өдгөө 62 настай Гузманыг хар тамхины наймаа, мөнгө угаах зэрэг 10 гаруй гэмт хэрэгт буруутай болохыг тогтоожээ.

Тэрбээр 2015 онд Мексикийн шоронгоос газар доогуур ухсан хонгилоор оргон зайлсан байдаг. Гэвч түүнийг баривчилж, 2017 онд АНУ-д шилжүүлэн өгчээ. Гузман нь” Синалоа картел”-ийн эзэн байсан бөгөөд АНУ-д хамгийн том хар тамхи нийлүүлэгч байсан гэж албаны хүмүүс үздэг.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж