Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг болжмортой зүйрлэв

Хуучирсан мэдээ: 2019.10.18-нд нийтлэгдсэн

Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг болжмортой зүйрлэв

Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг болжмортой зүйрлэв

УИХ-ын чуулганы хуралдаан дээр О.Баасанхүү гишүүн С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэмт хэрэгтнүүдийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж байн, байн эргэж тойрч, тэд шоронгийн эмнэлэгт тарвалзаж байгаа талаар хэлсэн.  Үүний хариуд хуулийн сайд Ц.Нямдорж дуугүй байсангүй " Би Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарын асуудлыг  дахин Ерөнхийлөгчид оруулна. Харамсалтай байна. Хилсээр шийтгүүлж байгаа хүмүүс шоронд ял эдэлж байгаа. Шоронгийн эмнэлэг шоронтой ижилхэн шүү дээ. Өмгөөлөгч байсан О.Баасанхүү мэдэх байлгүй дээ. Би нэг л удаа тус бүртэй нь уулзсан. Яргалалсан бичлэг гарахаас өмнө би очиж уулзсан. Дөрвөн жил  тус бүрийг нь ганцаар нь болжмор шиг торон дотор хорьж, өдөрт гурван удаа тавагтай хоол шиддэг, өглөө 06 цагаас эхлэн шөнийн 12 цаг хүртэл хагас сууж ийм байдалтай дөрвөн жил явсан" хэмээн өмөөрөв. Монгол Улсад ял шийтгэл эдэлж байгаа олон хоригдол бий. Түүнээс С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр ял авсан гурван ялтанг Хууль зүйн сайд Ц.Нямдорж хувийн "өмгөөлөл" хийгээд удаж байгаа билээ.

 Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж