Д.Цэцэгбадам өргөө цагаан гэртэй боллоо | News.MN

Д.Цэцэгбадам өргөө цагаан гэртэй боллоо

Д.Цэцэгбадам өргөө цагаан гэртэй боллоо

Д.Цэцэгбадам өргөө цагаан гэртэй боллоо

Холбоотой мэдээ

Осгохгүйн тулд шалаа хөрөөдөөд түлж байна

Осгохгүйн тулд шалаа хөрөөдөөд түлж байна

News.mn өчигдөр буюу 2019.10.17-ны өдрийн дугаартаа “Осгохгүйн тулд шалаа хөрөөдөөд түлж байна” гарчигтай сурвалжлага бэлтгэн уншигч та бүхэнд хүргэсэн. Уг сурвалжлагын дагуу олон хүн, аж ахуй нэгж, компаниуд манай редакцитай холбогдон байгаа боломжоороо дэмжиж, туслахаа илэрхийлсэн юм.

Тэдний нэг бол Онцгой байдлын Ерөнхий газрын Энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцоод ирсэн алба хаагчид юм. Тэд хамтран сурвалжлагын эзэн Д.Цэцэгбадамд таван ханатай, битүү шалтай, өргөө цагаан гэр бэлэглэж, батламжийг гардуулан өглөө. Энэ үеэр бид Онцгой байдлын Ерөнхий газрын сэтгэлзүйч, ахмад Н.Досжантай ярилцсан юм.

-Энэ хүний мэдээллийг хаанаас авсан бэ, яагаад туслахаар шийдэв?

-Бид Бүгд найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын Энхийг сахиулагч “UNMISS” ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний наймдугаар мотобуудлагын батальоны бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгээд ирсэн. Нийтдээ 27 алба хаагч явсан юм. Ерөнхийдөө жил бүр бид хуримтлал үүсгэж, мөр зэрэгцэн ажиллаж, алба хааж буй хэн нэгэндээ тусладаг. Энэ удаа энгийн нэгэн өрх толгойлсон дөрвөн хүүхэдтэй эмэгтэйд хамтраад туслахаар шийдлээ. News.mn сайтын өчигдрийн дугаарт гарсан сурвалжлагаас энэ хүний талаар мэдээлэл авч, өөртэй нь уулзаж судалсан. Ингээд түүнд таван ханатай гэр бэлэглэхээр болсон.

-Ядарсан, тусламж хэрэгтэй зөндөө хүн байгаа. Гэхдээ яагаад энэ эмэгтэйд туслах ёстой гэж бодсон бэ?

-Хамгийн гол нь энэ хүн үр хүүхдээ хүмүүжилтэй, сайн хүн болгох гэж хичээж байна. Хүүхдүүд нь сурлага сайтай өсөж байна. Жаахан дэмжээд өгвөл урам ороод илүү хичээх байх гэж бодож байгаа. Эмэгтэй хүн өрх толгойлоод, дөрвөн хүүхэд өсгөнө гэдэг амаргүй. Мэдээж ийм амьдралтай хүмүүс олон байгаа. Гэхдээ ядаж нэгнийг нь амьдралд чадах ядахаараа бид дэм болох ёстой. Энэ үүднээс манай хамт олон ярилцаад энэ үйл ажиллагааг зохион байгуулж байна. Одоо шинэ гэрийг нь зөөж, хашаанд нь барьж өгнө дөө.

Д.Цэцэгбадамд шинэ гэрийг нь хүлээлгэж өгөх үйл ажиллагаанд “Таван толгой түлш” компаний хамт олон мөн иржээ. Тэд өргөө цагаан гэрийг нь мялааж Д.Цэцэгбадамд төслийн шинэ зуух болон сайжруулсан түлш өгсөн юм. Тус шинэ зуухыг Нарантуул зах дээр зуух хийж зардаг наймаачид хамтран зөвхөн сайжруулсан түлшид зориулан хийсэн байна. Тиймээс шаталт сайн, дулаанаа удаан хадгалдаг давуу талтай гэдгийг тус компаний төлөөлөл онцолж байсан юм.

Тэгэхээр сурвалжлагын эзэн маань энэ өвөл битүү шалтай шинэ гэрт, зуухандаа түлшээ түлээд дулаан өвөлжих нь ээ. Таван настай бага хүүгээ дагуулан ирсэн Д.Цэцэгбадам баярлах, гайхах зэрэгцэн зогсож байлаа.

Д.ЦЭЦЭГБАДАМ: ХҮМҮҮСИЙН АЧИЙГ ЯАЖ ХАРИУЛНА ДАА

-Өргөө цагаан гэртэй боллоо, сэтгэгдэлээ хуваалцахгүй юу?

-Маш их баярлаж байна. Юу гэж хэлэх учраа ч олохгүй байна. Өчигдөр Онцгой байдлын Ерөнхий газраас хүмүүс манайд ирж уулзаад явсан. Өнөөдөр ингээд гэртэй болж байна. Нөхөр маань өнгөрөөд хадам ээждээ хөөгдөж гарахад надад очих газар байгаагүй. Тэр үед арван жилийн ангийнхан маань надад таван ханатай хуучин гэр өгч байсан. Өчигдрөөс хойш над руу олон хүн тусламаар байна гэж залгасан. Хүмүүсийн ачийг яаж хариулна даа. Сайхан сэтгэлтэй хүмүүс байдаг гэдгийг мэдрээд үнэхээр сайхан байна. Манай амьдралын тухай бодитоор харуулж, хүмүүст хүргэсэн танай хамт олонд бас баярлалаа.

-Залуу хүн байж ажил яагаад хийдэггүй юм бэ гэсэн сэтгэгдэлүүд ирж байсан. Бас ойн инженер мэргэжилтэй болохоор хөдөө орон нутагт ажлын байр хүртэл санал бичсэн байсан. Та энэ саналыг хүлээж авах уу?

-Өмнө нь манай нөхөр өнгөрөөгүй байхад би ажил хийдэг байсан. Хамтарч буйдан хийж зах дээр зардаг байв. Харин одоо хэдэн хүүхдээ хичээлд нь хүргэж өгөх, хоол цайг нь бэлдэх, харж асрах гээд ажил хийх боломж олдохгүй байна. Яаж, хаана, хэнд хандаж ажилд орохоо ч мэдэхгүй байна. Хэрэв тийм санал ирвэл хөдөө байсан ч яваад ажиллана.

Өнөөдрийн үйл ажиллагаанд Д.Цэцэгбадамын бага хүү Т.Бодсайхан иржээ. Тэр том болоод цэргийн хүн болох мөрөөдөлтэй. Шалаа ганцаараа хөрөөдөөд сууж байхдаа бурхан гэж байдаг бол бидэнд туслаасай гээд залбирсан Д.Цэцэгбадамын хүсэл өнөөдөр биеллээ. Түүний гэр бүлд аз жаргал хүсье!

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-18 66.181.178.99

Батламж????

Avatar

зочин 2019-10-18 64.119.23.210

Лам нар ийм сайн үйлс хийгээсэй

Avatar

Зочин 2019-10-18 64.119.18.81

БҮСГҮЙ МИНЬ ОЛНЫ ХҮНДЭТГЭЛИЙГ ДААГААРАЙ. ЗАЛУУ ХҮН БАЙЖ 5 НАСТАЙ ХҮҮХДЭЭ ХАРДАГ ГЭЭД АЖИЛГҮЙ СУУХ ЧИНЬ АРЧААГҮЙН ИЛРЭЛ. ДАНДАА БЭЛЭНЧЛЭЭД БАЙЖ БОЛОХГҮЙДЭЭ. АНГИ ХАМТ ОЛОН ЧИНЬ ТУСАЛСАН Л БАЙНА. ӨГСӨН ГЭРИЙНХ НЬ ШАЛЫГ ТҮЛЖЭЭ. ОДОО ЭНЭ ГЭРЭЭ ӨЛСӨӨД ГЭЭД ЗАРЧИХВАА. АЖИЛ ХИЙЖ АМЬДРАЛАА САЙЖРУУЛАХ ЦАГ ЧИНЬ БОЛЖЭЭ. ЭРҮҮЛ САРУУЛ ЗАЛУУ САЙХАН ЭМЭГТЭЙ БАЙЖ АРЧААТАЙ БАЙ. ХҮҮХДҮҮД НЬ МУНДАГ ЮМ БАЙНАА УЛАМ САЙН СУРААРААЙ. ХОРООНЫХОО ХАЛАМЖИД ХАНДААД БАГА ХҮҮГЭЭ ЦЭЦЭРЛЭГТ ӨГӨӨД ЭЭЖ ТА АЖИЛ ХИЙГЭЭРЭЙ.

Avatar

Зочин 2019-10-18 88.18.94.234

За битгий сүржигнээд бай.нялх хүүхэдтэй хүн ажил хийхэд маш хэцүү байдаг юм.худлаа бүү их мэд

Avatar

Зочин 2019-10-18 64.119.17.143

Ххмгийн гоё бас зөв зөвлөгөө өгчээ би бхс ингэж л хэлмээр өхйна

Avatar

Зочин 2019-10-18 66.181.179.149

Huurhiidu burhan hvsliig n sonsjee mash ih bayrtai bna

Avatar

Зочин 2019-10-18 202.55.180.106

Их сайхан мэдээ бн аа, онцгой байдлын албан хаагчид үнэхээр онцгой хүмүүс гэдгээ батлан харууллаа. Амжилт хүсэе

Avatar

evroopoos 2019-10-18 193.91.98.156

Ontsgoigiihendee bayarlalaa ta nar mini hunii gazar zovoj yavaj ireed bas l yadarsan negendee tusalj bna odor shonogui hunii toloo yavj bna heleh ug bagadaad bna Getel dopingtoi boh panogramtai duuchin 2 shagnaliin ihiig avna hund yu ch hyalaalgahgui gehdee avah albagui shuu uuchilaarai BODOH HEREGTEI DEE OLON TUMEN MINI BIDNEES HAMAARNA Bid ontsgoi tsagdaa tsergees mon ch ih yu husdeg dee ted chadahaaraa l zutgedeg Harin Boh Duuchin Uls torch 3 t bid hamag yumaa baridag orond n

Avatar

иргэн 2019-10-18 202.131.243.186

ххүхдүүдиин зураг гархад эмзэглээд байх юу байхавдээ,худлаа хүнии эрх ярьж суугаа чамаас дээр хүмүүс очоод туслаж л байна. энэ биднии л амьдрал ойлгоноо иим ю ман дээр манайхан ,харин ч цаашид үеиихэн нь ойлгож дэмжих байх

Avatar

шоогоо 2019-10-18 66.181.160.5

ангийнхан, нэг гудамжныхан нь шоолж дооглоод, сайн муугаар хэлдэг асуудал гардаг болохоор л хүүхдийн зураг оруулаад хэрэггүй гэж байгаа юм

Avatar

бодлын хулгайч 2019-10-18 66.181.167.53

НЭЭРЭЭ Л БУРХАН СОНСОЖ ДЭЭ. САЙН ХҮН БОЛООРОЙ. МОНГОЛЫН ЭГЭЛ ЖИРИЙН ХҮМҮҮС МААНЬ ИЙМ САЙХАН ШҮҮ. ДЭЭДЧҮҮД БОЛ ӨӨРСДИЙН ХАР АМИА Л БОДНО. ГЭР БҮЛД НЬ АЗ ЖАРГАЛ ХҮСЬЕ.

Avatar

zochin 2019-10-18 202.179.24.197

uduurald arai l oruulchichsangui aschguidee, mongoliin min negench gesen ter uduural gedgees chol baigaasaa gej zalbirii, yg unendee ter chadam eej, aav nar yg ingej yduurliig uusgej bgaa ed nariig zaluu ger bulees zailuulmaar um schigee. Za tanai ger buld eruul az jargaliig chuuseei

Avatar

guunee 2019-10-18 202.170.80.25

удахгүй их сургуулийн хамт олон нь очиж туслах байхаа. одоо мундаг өөдрөг амьдраарай.

Avatar

booyka 2019-10-18 202.170.80.25

amjit husey ta buhendee

Avatar

Зочин 2019-10-18 103.80.211.234

Өмнөөс нь маш их баярлалаа, Онцгойгийн хамт олондоо ажлын амжилт хүсье
Хараад байхад жирийн амьдралтай жирийн иргэд л ядарсан нэгэндээ туслах юм даа

Avatar

Зочин 2019-10-18 203.91.119.10

Хүүхдийн битгиЙ ИНГЭЖ ГАРГА Л ДАА

Avatar

Зочин 2019-10-18 77.247.181.165

6 сарын дараа архинаас өгчихсөн байна дөө нэмэргүй. Тамирын голын баян Итгэлтийн хэлдэг үнэн шүү дээ.

Avatar

zochin 2019-10-18 202.170.80.25

olon huuhedtei hun ali zawaaraa arhi uuhawdee naad erguu bodloosoo sal

Avatar

Ted chin zav gargadiim 2019-10-18 66.181.190.103

Manai egchiin ohin 35 hurcheed 4 huuhedtei baga ni 1 oi l ungurch baigaa, nuhur ni gej aldag onog huduu yavj ajil hiisen boldog. Tegsen hirnee zav gargaad l showdaad yavaad baidgiim, eejeesee mungu avaad huuhed harah hun hulsultsun, ter hundee 4 huuhdee hayachaad l honuutaar showdaad yavdag. Bid nar egchiigee ta l uugshuuleed baigaam, bitgii mungu ug, uuriinhuu amidraliig uuruu avch yavag gej heldeg. Manai udamd baihgui baliar etsgiigee duuraisan tenuulch, hudalch, parzit amitan bnaa

Avatar

Зочин 2019-10-18 202.9.44.6

Хадам ээж нь хөөж гаргасан нь ч болж дээ. Тэгээгүй бол амьдрал нь аль аль талдаа хүндрээд биеэ дааж амьдарч ч чадахгүй хүүхдүүд ч нялцайсан юмнууд болж өснө шүү дээ. Ядаж л олон түмний дэм тус авч чадахгүй байсан

Avatar

Зочин 2019-10-18 150.129.140.74

Buyantai ajil boljee

Avatar

Зочин 2019-10-18 103.212.119.157

Баярлалаа та бүхэндээ, 4 хүүхэд нь эрүүл энх дулаан тухтай өсөж эрдэм номтой сайн охид залуус болно гэж итгэж б.а

Avatar

zochin 2019-10-18 103.141.250.2

gaihaltai amjilt setguulch min

Avatar

Зочин 2019-10-18 66.181.165.93

ovoo doo neg ch boson hunii amidral deerdej baina daa ontsgoigiinhon …ontsgoi ymaa..bayar hurgie

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж