Элдэвтэй Г.Ганхүү Аялал жуулчлалын холбооны дээд шагналаар энгэрээ мялаажээ

Хуучирсан мэдээ: 2019.10.18-нд нийтлэгдсэн

Элдэвтэй Г.Ганхүү Аялал жуулчлалын холбооны дээд шагналаар энгэрээ мялаажээ

Элдэвтэй Г.Ганхүү Аялал жуулчлалын холбооны дээд шагналаар энгэрээ мялаажээ

“Шар айраг” хамтлагийн дуучин, аялагч Г.Ганхүүг олон түмэн “Үүргэвчтэй аялал” нэвтрүүлгээр нь андахгүй. Тэрбээр “Шар айраг” хамтлагийн ахлагч, дуучин, үүргэвчтэй аялагч, “Гранд хаан” айриш паб компанийн гүйцэтгэх захирал, нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгч, Иргэний зориг намын удирдах зөвлөлийн гишүүн, хөтлөгч гээд чамгүй олон ажил алба эрхэлдэг нийгмийн идэвхтэй нэгэн.

Аялагч Г.Ганхүү өнөөдөр /2019.10.18 /Аялал жуулчлалын холбооны дээд шагналаар энгэрээ мялаажээ. Аялна, улс төржинө, хамтлагт дуулна, компанийн захирлын алба хашина, ууланд авирна, усанд шумбана гээд төрөл бүрийн авьяастай тэрбээр сүүлд “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн шүүгчээр ажиллах болсон билээ.

Элдэвтэй Г.Ганхүү хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа "Би газрын зураг тавьж байгаад тэмдэглэл хийж үзсэн л дээ. Гэтэл 106 орон байсан шүү. Яг үнэндээ би өөрөө ч итгээгүй. Үүнээс Бутан хамгийн гайхалтай нь байсан. Үнэхээр сайхан гэгээлэг хүмүүстэй. Харин Словакт явж байхдаа машинаасаа бүх ачаагаа алдчихаж билээ. Энэ нь миний аяллын хамгийн сонин тохиол болсон доо. Миний хувьд залуустаа хоёр орноор очоод үзээсэй гэж зөвлөмөөр байдаг. Японд болон Энэтхэгт очих хэрэгтэй. Японд очсоноор хариуцлага, хүндлэл, цаг барих хичнээн чухал вэ гэдгийг мэдэх болно. Харин Энэтхэг юм уу Бангладешт очвол Монголд төрсөндөө баярлана гэдэгт итгэлтэй байна" гэж ярьж байсан юм.

А.СҮРЭН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж