УИХ дээр 2020 оны төсвийг ид хэлэлцэж байна. Тойргоо төсвийн мөнгөөр усалж, угжих гэсэн гишүүдийн нүд сэргэж, зарим нь төсвийг батлуулахгүй гэж "бойкот" зарлахаа ч чуулганы танхимд хэлээд авлаа. Тэр гишүүний нэр Х.Нямбаатар. Тэрбээр "Улаанбаатарт хотод төсвийн мөнгийг жаахан ч нэмж өгмөөр байна. Яагаал Улаанбаатар хотын иргэд автобусандаа багтахаа болиод хүн бүр нэг пирүс гээд байгаа юм бэ. Улаанбаатар хот руу чиглэсэн бодлогын өөрчлөлт хийхгүй бол болохгүй байгааг Ч.Хүрэлбаатар сайд хараарай. Улаанбаатар хотын төсвийг өөрчлөхгүй бол төсвийг батлуулахгүй гэдгийг анхаараарай" гэв. Хариуд нь Сангийн сайд "Тэр шантааж ч яахав ээ, байж л байдаг юм. Шанжаалаад нэг их хол явахгүй. Төрийн байгууллагууд бие, биенээ шантаажилна гэж юу байх вэ. Орлого олно гэвэл болно ш тээ. Тэр байруудаа зараад орлого ор л доо" гэж тунирхав. Харин УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Сангийн сайдыг зэмлэж, Засгийн газрын гишүүд УИХ-ын гишүүдэд хүндэтгэлтэй хандахыг зөвлөв.
Б.БАТ
Холбоотой мэдээ