АНУ-ын хоёр иргэнийг Хятадад баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2019.10.18-нд нийтлэгдсэн

АНУ-ын хоёр иргэнийг Хятадад баривчилжээ

АНУ-ын хоёр иргэнийг Хятадад баривчилжээ

АНУ-ын хоёр иргэнийг Хятадад хууль бусаар бусдыг хил давуулах ажиллагаа зохион байгуулсан хэргээр баривчилжээ. Хоёр орны хооронд худалдааны дайн үргэлжилж буй нөхцөлд энэ баривчилгаа олон улсын анхаарлыг татаж байна. Жянсү мужийн цагдаагийн газраас АНУ-ын иргэн Алисса Петерсэн, Жэйкоб Харлан нарыг өнгөрсөн сарын 27, 29-ны өдрүүдэд баривчилсан гэдгийг Хятадын гадаад хэргийн яамнаас мэдээллээ.

Жейкоб Харлан нь АНУ-ын Айдахо муж улсад байрлах “China Horizons” гэх байгууллагын эзэн бол Алисса Петерсэн захирлаар нь ажилладаг аж. Тус байгууллагын сайтад мэдээлснээр Хятадын сургуулиудад англи хэл заах хөтөлбөр хэрэгжүүлдэг гэжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр Жэйкоб Харланыг есдүгээр сарын 28-ны өглөө зочид буудлын өрөөнөөс нь найман настай охин Виарагийн хамт баривчлан авч явжээ. Улмаар 48 цагийн дараа охин нь АНУ-ын Юта муж улсад суугаа ээжтэйгээ холбогдон болсон явдлыг дуулгасан аж. Үүний дараа Хятадын цагдаагийн газраас охиныг аавынх нь найзын хамт АНУ-руу буцаажээ.

Хятадад хууль бусаар бусдыг хил давуулах ажиллагаа зохион байгуулбал багадаа хоёр жил эсвэл бүх насаар нь шоронд хорих ял оноох хуультай. Бээжин дэх АНУ-ын Элчин сайдын яамнаас тэднийг баривчлагдсаныг баталсан ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Өмнө нь өнгөрсөн жил АНУ-ын иргэншилтэй, Христийн номлогч Жон Санциа Чао гэгчид дээрхтэй ижил хэргээр Хятадад долоон жил шоронд хорих ял оноосон аж.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж