Төрийн албаны хүнд сурталд “дарлуулсан” монголчууд | News.MN

Төрийн албаны хүнд сурталд “дарлуулсан” монголчууд

Төрийн албаны хүнд сурталд “дарлуулсан” монголчууд

Төрийн албаны хүнд сурталд “дарлуулсан” монголчууд

Иргэд төрийн үйлчилгээг авахын тулд үүрээр босч, урт дараалалд дугаарладаг үзэгдэл өнөөдөр ч арилаагүй. Алгын чинээхэн цаас авахын тулд төрийн албан хаагчийн хаалгыг хэдэн цагаар манах нь хэвийн зүйл болсон гэлтэй. “Төрийн албаны” гэх тодотголтой ажил үүрэгтэй хүн бүр төрийн нэр хүнд, нүүр царай гэж хэлж болно. Гэвч төрийн албаны хүнд суртал өнөөг хүртэл буурахгүй байгааг албаныхны хийсэн судалгааны дүн харуулжээ.


ИХЭВЧЛЭН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГУУД ГОМДОЛ ГАРГАЖ, ЁС ЗҮЙН ХОРООНД ХАНДДАГ

Өнгөрөгч 2018 оны есдүгээр сарын 3-наас аравдугаар сарын 18-ныг хүртэлх хугацаанд Азийн сангийн дэмжлэгтэйгээр нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санаачлагаар судлаачдын баг гарган нийслэлийн ёс зүйн хороодын үйл ажиллагаанд судалгаа хийсэн байна. Уг судалгааны тайланг өнөөдөр /2019.10.18/ “BLue Sky” зочид буудлын хурлын танхимд зохион байгуулж буй нийслэлийн Төр, захиргааны албан хаагчдын ёс зүйн форумын үеэр танилцуулсан юм.

Өнгөрөгч 2018 оны байдлаар улсын хэмжээнд 618 ёс зүйн хороо ажилласнаас нийслэлд 45 ёс зүйн хороо үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнд, нийслэлийн есөн дүүрэг, хэрэгжүүлэгч 33 агентлаг,  мөн харьяа гурван байгууллагад ёс зүйн хороо ажилладаг аж. Судалгаагаар 2016-2018 оны хагас жилийн байдлаарх ёс зүйн гомдолтой холбоотой тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн гэдгийг судлаачид онцолж байв.

Өнгөрсөн хугацаанд 2016 онд 39 буюу улсын хэмжээнд шийдвэрлэгдсэн ёс зүйн зөрчлийн 20 хувь, 2017 онд 146 буюу 44 хувь, 2018 оны хоёрдугаар улирлын байдлаар 85 нийт 270 гомдол мэдээллийг ёс зүйн хороод хүлээн авч, ажиллажээ. Эдгээр гомдол мэдээллийг ихэнх хувийг байгууллагын удирдлагын шийдвэр гаргасан 143 тохиолдол ёс зүйн хороодод гомдол гаргаж, хариуцлага хүлээлгэсэн байна.

ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН БАЙДЛААР АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАРТ 1416 ГОМДОЛ ИРСЭН

Иргэдийн зүгээс “Төрийн албыг төрлийн алба боллоо” гэж шүүмжилдэг. Тэгвэл иргэдээс ирж буй гомдол мэдээллийн ихэнх хувийг төрийн албан хаагчид харилцааны доголдолтой, ёс зүйгүй, хүнд суртал гаргасан гэж ханддаг бол байгууллагын удирдлагын зүгээс ажил үүргээ хангалтгүй биелүүлж, ажлын байрандаа согтууруулах ундаа хэрэглэсэн, хэрэглэсэн үедээ ажилдаа ирсэн, ажлын цаг ашиглалт хангалтгүй гэсэн гомдол мэдээлэл ирүүлдэг аж. “Төрийн албан хаагчдын авлигын эрсдэлийг авч үзэхэд ёс зүйн доройтлын асуудал тусгай байр суурийг эзэлж байдаг. Ёс зүйн доройтолд орсноор авлигын эрсдлийг үүсгэж, цаашлаад ашиг сонирхлын зөрчил, гэмт хэрэг үйлдэх аюултай. Тийм учраас төрийн албан  хаагчдын дунд үе шаттайгаар ёс зүйн сургалтыг тогтмол зохион байгуулах ёстой. Төрийн албан хаагчдыг ил тод нээлттэй бус, ялгаварлан гадуурхаж, зүй бусаар ханддаг гэсэн өргөдөл гомдол их ирдэг. Түүний шалтгааныг байгууллагын дотоод хяналтын систем муу ажиллаж байна гэж үздэг.

Эхний хагас жилийн байдлаар Авлигатай тэмцэх газарт 1416 гомдол ирсэн байдаг. Ангилж төрөлжүүлээд дараагийн шатны урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч байдаг. Ирж буй гомдол мэдээллийн ихэнх хэсгийг ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн гомдол эзэлдэг. Манай байгууллагад ирж буй гомдол бүр зөрчил байдаггүй. Хувь хүнийг гүтгэсэн гомдол ч ирдэг учраас дэнсэлж, тогтоож ажилладаг” талаар Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн ярилаа.

“АЖИЛ ҮҮРЭГТЭЭ ХАРИУЦЛАГАГҮЙ ХАНДАЖ, ИРГЭДИЙГ ЧИРЭГДҮҮЛСЭН ГЭСЭН ГОМДОЛ ГАРГАДАГ”

Өнөөдөр ёс зүйн хороод төрийн захиргааны албан хаагчидтай холбоотой гомдол мэдээлэл авч, шийдвэрлэх ёстой. Гэтэл төрийн албаны хүнд суртал улам өргөжиж, улс төр болон төрийн тусгай албан хаагч, үйлчилгээний албан хаагчидтай холбоотой гомдол мэдээллийг давхар хүлээн авч, сахилгын хариуцлага тооцдог байна.

Энэ нь Монгол Улсад төрийн үйлчилгээ ямар шатанд байгааг илэрхийлж байгаа юм. Тухайлбал, өнгөрсөн хугацаанд улс төрийн албан хаагчтай холбоотой 23, тусгай албан хаагч 53, захиргааны албан хаагч 209, үйлчилгээний албан хаагчтай холбоотой 62 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Тэр дундаа гомдол мэдээллийн ихэнх хувь буюу 21.6 хувийг ажил үүрэгтээ хариуцлагагүй хандаж, иргэдийг чирэгдүүлсэн гэсэн гомдол эзэлж байгааг судлаач танилцуулж байлаа.

Төрийн захиргааны албан хаагчид ихэвчлэн дараах ёс зүйн хэмжээг зөрчдөг байна. Үүнд:

5.1.2 “Хөдөлмөрийн хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг бүрэн, үр бүтээлтэй ашиглах”

5.3.1 “Албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ иргэд, үйлчлүүлэгч хамтран ажиллагсадтайгаа эелдэг, адил тэгш, хүлээцтэй, хүндэтгэлтэй харилцаж, төрийн үйлчилгээг чирэгдэл, ялгаварлалгүйгээр хөнгөн шуурхай хүргэх”

5.4.5 “Албан үүргээ гүйцэтгэж, байхдаа буюу ажлын байрандаа согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх, этгээд байдлаар хувцаслах, бүдүүлэг зан авир гаргахыг цээрлэхийг зөрчдөг нь илэрхий байна” зөрчиж байна.

Ёс зүйн хороод хэрхэн хариуцлага тооцож, сахилгын шийтгэл ногдуулдаг талаарх тоон үзүүлэлтийг танилцуулъя. Жишээлбэл, 2016 онд 46, 2017 онд 123, 2018 онд 81 ёс зүйн зөрчилд хариуцлага хүлээлгэсэн байна. Үүнээс сахилгын шийтгэл ногдуулсан 2016 онд 20, 2017 онд 105, 2018 онд 69 тохиолдол гарчээ. Сахилгын шийтгэлийн төрлөөр авч үзэхэд ихэвчлэн албан тушаалын цалингийн хэмжээг зургаан сар хүртэлх хугацаагаар 20 хүртэлх хувиар бууруулах сахилгын шийтгэлийг авч хэрэгжүүлдэг ажээ. Үүний дараагаар сануулах сахилгын арга хэмжээг авдаг байна. Харин төрийн албанд нэг жилийн хугацаатай эргэж орох эрхгүйгээр нь ажлаас халах шийтгэлийг харьцангуй бага буюу 13 тохиолдолд хэрэглэжээ.

А.СҮРЭН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-18 192.82.66.242

НИЙСЛЭЛИЙН ХОТ БАЙГУУЛАЛТ, ХӨГЖЛИЙН ГАЗАР-ЫН даргын үүрэг гүйцэтгэгч Б. Ууганбаяр түүний суганы үс А.СУМЪЯА -ыг АТГ шалгах хэрэгтэй БХБЯ-нд ажиллаж байхдаа тусгай зөвшөөрөл, тендер будлайнтуулж эх мөнгө авсан даа.

Avatar

иргэн 2019-10-18 66.181.186.64

Хувийн компанид ажиллагсад цаг нартай уралдаж ажлаа хийдэг гэдгийг ойлгоосой. Засгийн байгууллагын хүмүүсийг харахад зарим нь интернэтээр аялж харагддаг. Үнэт цаг өнгөрч байна уу яанав хамаагүй гэсэн мэт харагддаг. Энэ хүн яарч байгаа гэж мэдэх ч үгүй падлий ч үгүй гэсэн мэт байдаг. Гэхдээ ажилдаа зүтгэж байгаа хүмүүс өдрөөс өдөрт олширш байна.

Avatar

Зочин 2019-10-18 49.0.213.35

Хохь чинь, хаа хаа хаа, дарга шүтэж амьдардаг мунхаг харанхуй тэнэг бүдүүлгийн чинь балаг

Avatar

Сэдээ 2019-10-18 124.158.94.9

Газрын нэр шилжүүлэхээр материалаа өгөөд 2 сар болж байна . Нийслэлийн удирдлагаууд утаанаас өөр ажил хийхгүй байгаа гээд ард түмнийг ингэж хүнд суртал гаргаж хохироож байна. 2 сар зурдаг удаан гарын үсэгтэй хүмүүс монголоос өөр байхгүй байх өө.

Avatar

Зочин 2019-10-18 182.160.2.49

Зөрчлийн хууль гэсэн элий балай хуулиа цуцлаач ээ. Иргэний үнэмлэхээ гээгдүүлээд очиход "өөрийгөө илчлэн хэргээ хүлээсэн ч гэх шиг" 5-6 хуудас мөрдөн байцаалт шиг юман дээр гарын үсэг зуруулаад торгож байна. Энэ одоо хэдэн он бэ? 37 он уу?

Avatar

Зочин 2019-10-18 66.181.161.40

Хууль журмаараа шийджгджх асуудлыг ларга нар нь зориуд дарж хүнд суртад гаргадаг. Мэргэжлийн бус хүн ажилд томилчихоод дарга нар нь мэдэнтбждилаад Артухан цагаан царайлаад сууж байдаг. Ах дүү хамахтаг салан цүнх баригчаа өөрийнхаө нар хөл болгодог дарга нар.

Avatar

Зочин 2019-10-18 211.36.131.172

хамартаа баас түрхсэн энэ хэдэн төрийн албаны сэнгүмүүдийг 2 удаа снуулга өгөөд халаад 10 жилээр дахиж төрийн албанд орох эрхийг хаах хэрэгтэй. толгойг нь илсээр бгаад нялх сэнгүмээс долоон дор болтцрн нөхдүүд дүүрэн бна шүү. халаад дараагийнх нь хүмүүсийг аваад халаад дараагийнх нь хүмүүсийг аваад гол нь иргэдэд төрийн үйлчилгээ хурдан очимоор бна шдээ. хувынх нь компани дээр очоод өөрөөс нь мөнгө гуйж бгаа юм шиг л юм болхымаа. би ч миний ээлж ирвэл төрд ажилламаар бна. надад бас бусдад боломж

Avatar

haruiltaa 2019-10-18 122.201.24.175

bambaruush Ganaa, hulgar Moojig, Lutaa 3 bairni podbald changa yarigch zalgaad humuusiin amgalan aldagduulad doroljilohoo bolih heregtei. tsagdaa ed nariig 3 sar baribchlah shiidber garsan baina. h** Mongol bulgem hariu abhaa medegdel hiisen.

Avatar

Мөхөл???????? 2019-10-18 202.9.44.6

Их хурал л гэнэ бүгд адилхан.хэн хэнийгээ гэхэв дээ.улсаа хөгжүүлэх биш Саарал жагсаалтад ортлоо идэж уулаа Одоо Зогс!!!!!!!бүгдийг нь буулгаж нэг нэггүй үнэнээр шалга!!!!!!!!!!!Харин ард жирийн ядуу гээд байгаа нь ёстой амьдрах гээдл зүтгэж байна.юу тарина тэрийгээ хураана.!!!!Шүүх засаг ажилаа хийж ард түмэнээ сэргээх цаг шүү.!!!!!!!!!!тэгэхгүй бол—Мөхөл????????

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж