Дуучин Б.Амархүүгийн шүүх хурал товлогджээ | News.MN

Дуучин Б.Амархүүгийн шүүх хурал товлогджээ

Дуучин Б.Амархүүгийн шүүх хурал товлогджээ

Дуучин Б.Амархүүгийн шүүх хурал товлогджээ

Дуучин Б.Амархүү 2019 оны есдүгээр сарын 19-20-нд шилжих шөнө нэгэн зочид буудлын гадаа машин дотроо хар тамхи хэрэглэж байсныг цагдаа нар илрүүлсэн талаар бид мэдээлсэн. Улмаар Хан-Уул дүүргийн шүүхээс түүнийг нэг сар цагдан хорих шийдвэрийг гаргасан юм.

Дээрх хэрэгтэй холбогдуулан прокурорын байгууллагаас дуучин Б.Амархүүд эрүүгийн хуулийн 20.7.1 дүгээр зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэн хэргийг Хан-Уул дүүргийн шүүхэд шилжүүлсэн. Шүүх хуралдаан 2019 оны аравдугаар сарын 29-ны өдрийн 14:00 цагт хийхээр товлосон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

Э.АРИУН 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-10-18 67.180.129.0

Амархүүгийг хэргийг яасан ч хурдан шүүх болчидгийм, дарга нарын хүүхдүүдийн хэрэг хэдэн жилээр л сунжирсаар сүүлдээ сураггүй болдог юм байна билээ. Ардын хүүхэд гээд алаг үзээд байгаа юмуу ямар хаашаа юм.

Avatar

Зочин 2019-10-18 108.172.124.216

Дээрээ толгойгоо олохгуй бол доороо хөлөө олохгуй гэж энэ. Засаг төрийг авч явж байгаанууд нь бугд авилгач гэмт хэрэгтэн луйварчин хулгайч байхад доор нь байгаа ард тумэн хуухдууд яаж олигтой байх вэ? Хэнээс үлгэр дуурай авах вэ? Архичин гэмт хэрэгтний гэрт ямар хүүхэд осч хүмүүждэг билэ? Харин сурталчилгаа хийж ур хүүхдүүдээ ийм зуйлд орууахгуй байх тал дээр юу ч хийгээгүй байж зугээр л бариад хориод амьдралийг нь дээр нь урээд байх уу??

Avatar

Зочин 2019-10-18 202.9.43.43

Монгол улсынхаа нэрийг Орос улсад мэдрүүлсэн сайн залуу даа. Хэрэггүй юм сонирхож том алдлаа. Гэхдээ том сургамж болох байх. Хүн алдаж болноо харин алдаагаа засаад дахин ийм алдаа хийхгүй бол тэр сайн хүн юм. Б.Амархүүг цаашид хэрхэн яаж биеэ авч явахыг харж л байя. Ухаантай бол дахиж алдахгүй байх.

Avatar

Зочин 2019-10-18 202.9.43.43

Өвс хэрэглэсэн хадгалсан болгоныг хорьж шоронд ял эдлүүлэх юм бол монголын залуусын тавны нэг нь шоронд орох байх даа.Залуус энэ өвсний талаар буруу ойлголттой бас саваагүй зангаасаа болоод сонирхоод байгаа юм. Тэгэж байгаад болох байх. харин мөс, кокайн. геройн бол жинхэнэ хар тамхи мөн. Өвс бол байгальд ургаж байгаа өвс л шүү дээ

Avatar

Зочин 2019-10-18 202.9.43.43

Э.Ариун гэдэг хүн бусдын мууд яасан их дурлана вэ. Хурал товлогдсон нь бусдад ямар ашигтай мэдээлэл юм. Хүний нэр төрийг гутааж байгаа ухаантай юм байх даа. Өөр хэраэгтэй мэдээлэл бичиж бай. Жишээ нь эрүүл мэндээ хамгаалахад ямар хүнсийг хэрэглэх, бизнесээ хөгжүүлэхэд ямар менежменттэй ажиллах, мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд хэрхэн яаж суралцах, гэх мэт ашигтай мэдээлэл маш их хэрэгтэй байна

Avatar

zochin 2019-10-18 202.131.230.174

MUU SAIN HAR TAMHICHIN PATSAANIIG SAIN SHALGAJ HORIH HEREGTEI IH YUM GARJ IRNE SHU SAIN SURGAJ HUMUUJUULEH HEREGTEI

Avatar

zochin 2019-10-18 66.181.187.243

hairan zaluu novshiin mataachdiin gaigaar balarlaa daa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж