Дуучин Б.Амархүүгийн шүүх хурал товлогджээ

Хуучирсан мэдээ: 2019.10.18-нд нийтлэгдсэн

Дуучин Б.Амархүүгийн шүүх хурал товлогджээ

Дуучин Б.Амархүүгийн шүүх хурал товлогджээ

Дуучин Б.Амархүү 2019 оны есдүгээр сарын 19-20-нд шилжих шөнө нэгэн зочид буудлын гадаа машин дотроо хар тамхи хэрэглэж байсныг цагдаа нар илрүүлсэн талаар бид мэдээлсэн. Улмаар Хан-Уул дүүргийн шүүхээс түүнийг нэг сар цагдан хорих шийдвэрийг гаргасан юм.

Дээрх хэрэгтэй холбогдуулан прокурорын байгууллагаас дуучин Б.Амархүүд эрүүгийн хуулийн 20.7.1 дүгээр зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэн хэргийг Хан-Уул дүүргийн шүүхэд шилжүүлсэн. Шүүх хуралдаан 2019 оны аравдугаар сарын 29-ны өдрийн 14:00 цагт хийхээр товлосон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж