“Sunshine village”-ын 19 оршин суугч ХӨСҮТ-д эмчлүүлж байна

Хуучирсан мэдээ: 2019.10.18-нд нийтлэгдсэн

“Sunshine village”-ын 19 оршин суугч ХӨСҮТ-д эмчлүүлж байна

“Sunshine village”-ын 19 оршин суугч ХӨСҮТ-д эмчлүүлж байна

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ард байрлах “Sunshine village” хотхоны гүний худаг бохирдсоноос оршин суугчид гэдэсний халдварт өвчнөөр өвчилсөн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тус хотхоны уснаас E.Coli нян илэрсэн юм.

Дээрх шалтгаанаар тус хотхоны 117 оршин суугч Халдварт өвчин судлалын үндэсний төвд хандаж, тусламж үйлчилгээ, зөвлөгөө авсан байна. Харин өнөөдрийн байдлаар 19 нь хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Тус хотхон нь төвлөрсөн усан хангамжийн системд холбоогүй бөгөөд гүний худгаас оршин суугчдын усны хэрэглээг хангадаг байсан юм.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас аюулгүй хоол хүнс хэрэглэхэд дараах зарчмыг баримтлахыг зөвлөдөг юм. Үүнд “Аюулгүй хоол, хүнсний таван түлхүүр” буюу гараа савандаж угаах, түүхий ус уухгүй байх,  хоол хүнсийг гүйцэд болгож идэх,  болгосон болон түүхий хүнсийг тус тусад нь байлгах, хүнсийг зохих хэмд хадгалах зэрэг багтдаг байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж