Тархины хавдартай эхийг эсэн мэнд амаржуулж, хандивын аян өрнүүлжээ

Хуучирсан мэдээ: 2019.10.18-нд нийтлэгдсэн

Тархины хавдартай эхийг эсэн мэнд амаржуулж, хандивын аян өрнүүлжээ

Тархины хавдартай эхийг эсэн мэнд амаржуулж, хандивын аян өрнүүлжээ

Нийслэлийн Амгалан амаржих газрын эх баригч, эмч нар энэ сарын 7-нд УГТЭ-ийн Мэдрэлийн тасгийн эмч, мэргэжилтнүүд болон мэдээгүйжүүлэгийн эмч нарын багтай хамтран тархины хорт хавдартай эхийг кесарево мэс заслаар эсэн мэнд амаржуулсан байна.

Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны иргэн, 36 настай Ц.Уугансарнай жирэмсний найман сартай байхдаа тархины хавдартай болох нь оношлогдож, улмаар тус амаржих газрын хяналтанд байж 2.200 кг хүүгээ эсэн мэнд өлгийдөн авчээ.

Уг хавдрын эмчилгээг Монголд хийх боломжгүй бөгөөд гадаадад мэс заслын эмчилгээ хийлгэх шаардлагатай тул тухайн эхийн эмчилгээнд хувь нэмэр болох зорилгоор Амгалан амаржих газрын хамт олон сайн үйлсийн аяныг өрнүүлсэн байна.

Сайн үйлсийн аяны хүрээнд нийт тасаг, хамт олон идэвхитэй оролцсон бөгөөд тус хандивыг Амгалан амаржих газрын дарга Ц.Батболд удирдлагын багийн гишүүдийн хамт гардуулж өгчээ.

Эх, хүүхдийн биеийн байдал сайн байгаа бөгөөд Ц.Уугансарнай тус амаржих газрын  тусламж, үйлчилгээ болон эх, нярайд тавих эмч, мэргэжилтнүүдийн хүнлэг сэтгэл, хичээл зүтгэлийг ихээхэн үнэлж, эмнэлгийн хамт олонд талархал илэрхийлсэн байна. Тэрбээр амаржих газарт 10 хоноод өчигдөр эмнэлгээс гарсан аж.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж