Ерөнхий ассамблейн I хороог нүүлгэх саналыг ОХУ тавьжээ

Хуучирсан мэдээ: 2019.10.18-нд нийтлэгдсэн

Ерөнхий ассамблейн I хороог нүүлгэх саналыг ОХУ тавьжээ

Ерөнхий ассамблейн I хороог нүүлгэх саналыг ОХУ тавьжээ

НҮБ-ын Ерөнхий ассамблейн I хороог АНУ-ын Нью-Йорк хотоос нүүлгэх албан ёсны саналыг ОХУ тавьжээ. “Tass” агентлагт мэдээлснээр АНУ нь Оросын төлөөлөгчдөд виз олгохдоо хойрго ханддаг гэх шалтгаанаар Ерөнхий ассамблейн I хороог Австрийн Вена хот руу эсвэл Швейцарийн Женева хот руу нүүлгэх саналыг гаргажээ. Саналын төслийг албан ёсоор НҮБ-д өргөн барьжээ.

АНУ нь Оросын төлөөлөгчдийн гуравны нэгд нь хугацаанд нь виз олгоогүйгээс НҮБ-ын чухал хуралд оролцож чаддаггүй аж. Ерөнхий ассамблейн I хорооны үйл ажиллагаа аравдугаар сараас эхэлж, тухайн сардаа бараг өдөр бүр шахуу хурал зохион байгуулдаг байна.

Эх сурвалж: Tass

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж