“Цахим орчны хүүхэд хамгаалал” форум болно

Хуучирсан мэдээ: 2019.10.18-нд нийтлэгдсэн

“Цахим орчны хүүхэд хамгаалал” форум болно

Харилцаа холбооны зохицуулах хороо болон НҮБ-ын Хүүхдийн сан хамтран “Цахим орчны хүүхэд хамгаалал” форумыг 2019 оны аравдугаар сарын 22-ны өдөр зохион байгуулах гэж байна.

Энэхүү форумд үүрэн холбооны болон интернетийн үйлчилгээ эрхлэгчид, контент агрегатор, дата хостинг, вэбсайтын үйлчилгээ эрхлэгчид болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Эрүүл мэндийн яам, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар оролцох бөгөөд цахим орчны сөрөг нөлөөллөөс хүүхэд, залуучуудыг хамгаалах хууль эрх зүйн орчин, өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон цаашид энэ чиглэлээр төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа, харилцан бие биедээ дэмжлэг үзүүлэн ажиллах боломжуудын талаар хэлэлцэхээр төлөвлөж байна.

Түүнчлэн олон улсын байгууллагуудын төлөөллүүд ирж, олон улсын түвшинд энэ чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулах юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж