Герман аялагч, судлаач Херман Констен одоогоос 100 гаруй жилийн өмнө Монголоор аялахдаа тэмдэглэсэн бүтээл болох "Цөвүүн цагийн эрчлээс дундах Монголоор" номын нээлт өнөөдөр /2019.10.18/ боллоо. Нээлтийн үеэр судлаач Херман Констены дарсан гэрэл зургаар үзэсгэлэн гаргасан нь тэртээ 1900 оны үеийн монголчуудын ахуй амьдралыг мэдэрч болохуйц байлаа.
Номын нээлтийн үеэр Элчин сайд асан номын орчуулагч, хэвлэн нийтлэгч Б.Баярсайханаас тус номын талаар тодруулсан юм.
-Шинээр хэвлэгдсэн номд Херман Констен Монгол орныг хэрхэн тэмдэглэсэн талаар товч дурдахгүй юу?
Энэ жил Монгол Герман дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байгаа. Ойн хүрээнд олон ажил зохион байгуулж байгаа. Өнөөдрийн хувьд гурван цогц арга хэмжээ болно. Үүний нэг нь герман аялагч, судлаач Херман Констены 1912-1913 оны үед Монголоор аялахдаа тэмдэглэсэн "Цөвүүн цагийн эрчлээс дундах Монголоор" хоёр боть номын нээлт. Нөгөө нь, Херман Констен Монгол орноор аялахдаа авсан гэрэл зургийн үзэсгэлэн. Гурав дахь нь Херман Констены өв бүтээлийн талаарх эрдэм шинжилгээний хурал болно. Эрдэм шинжилгээний хурлыг Шинжлэх ухаан академийн Түүх угсаатны зүйн хүрээлэн, Олон улсын Монгол судлалын холбоотой хамтран зохион байгуулж байгаа.
Херман Констен нь эр үеийн өртөө замаар дамжин, Ховд, Улиастай, нийслэл хүртэл өртөө замаар орж ирээд, 1912-1913 онд өвөлжөөд энэ замаараа буцсан байдаг. Ингэхдээ өөрт нь тохиолдсон зүйлийг тэмдэглэсэн байгаа.
-Тухайлбал, аялагчид Монголын юу нь тийм сонин содон туссан байна вэ?
-Херман Констены бүтээлд онцлох зүйл бол яах аргагүй тэр үеийн монголчуудын талаарх гэрэл зургийн өв. Тухайлбал, тэрбээр Ховд, Улиастайд очихдоо Манлайбаатар Ж.Дамдинсүрэн, Хатанбаатар С.Магсаржав, Дилав хутагт, Жалханз хутагт зэрэг улсуудтай уулзаж, тэдний зургийг үлдээсэн байдаг.
Мөн нийслэл хүрээнд ирээд Богдын Засгийн газрын бүх сайд нарын зургийг авч, түүхэнд үлдээсэн байдаг. Энэ үнэ цэнэтэй гэрэл зургийн нэг хэсэг нь номд бий.
-Ном анх өөр нэртэй байсан юм билээ. Ягаад нэрийг нь өөрчилж орчуулсан юм бэ?
-Энэ ном анх 1919 онд Германд хэвлэгдэн гарахдаа “Халх гүрэн дэх Монголчуудын бэлчээр нутаг” гэсэн нэртэй байсан. Түүнээс хойш өөр орны хэл дээр хэвлэгдээгүй. Уг номыг би орчуулахдаа "Цөвүүн цагийн эрчлээс дундах Монголоор" гэж нэрлэсэн учир нь “Адал явдалт аян замын тэмдэглэлүүд цуврал” номныхоо өнгө төрхөд нийцүүлсэн юм.
Мөн Херман Констен 1912, 1913 онд Монгол орноор аялсан байгаа нь клончлогчдыг Монгол орноос шахан гаргасан, эрх чөлөөний төлөөх хөдөлгөөн өрнөсөн, ороо бусгаа, цөвүүн цаг үе. Херман Констен ийм үед Монголоор аялсан тул би энэ нэрийг бодож олсон юм.
Зочин 2019-10-18 122.201.22.198
Номны нэийг сольж муужруулдаг чи хэн бэ орчуулагчын байж болшгуй алдаа бишуу тэгвэл цааш юуг нь ч яачихсан юм билээ б** мэд эргэлзчихлээ
Зочин 2019-10-18 202.55.191.35
Цөвүүн цаг ч гэх шиг, ямар тэнэг нэр вэ, орчуулах авъяас алга даа гэж нэрнээс нь шууд дүгнэв.
Зочин 2019-10-18 174.6.108.158
Hunii buteeliin neriig ingej duraaraa oorchilj bolohgui bhaa
Зочин 2019-10-18 59.153.114.197
12 цувралыг бүгдийг нь уншсан. Түүхэн бодит, зураг хөрөгтэй сайхан номууд. 10-140 жилийн өмнөх Монгол орноор, монголчуудтайгаа аялна. Аль аль Монголоор
Зочин 2019-10-18 202.9.43.43
Маш сонирхолтой ном байна. Олж уншинаа.
Зочин 2019-10-18 61.68.139.19
Evgui garuud bndaa bas l
Зочин 2019-10-18 202.9.44.95
Үхтлээ инээлээ ккк
Зочин 2019-10-18 77.247.181.165
гадны сайт дээр бэлэн байгаа юмыг авч ирээд ном болгоод мөнгө олох инээдтэй юм аа
Зочин 2019-10-18 64.119.24.65
номоор мөнгө олно гэж байдаггүй юм. Ядаж нэг ном орчуулж үз, тэрийгээ хэвлүүлж үз дараа нь шүүмжил.
Zochin 2019-10-18 66.181.180.141
Ном орчуулах ч гайгүй хэвтнээ, нэг ном бүтэн уншаад, олон талаас нь тунгаан бодоод үз гэж зөвлөсөн нь дээр байх.
Иймэрхүү нөхдөөс бүрдсэн нийгэмд номоор мөнгө олох боломжгүй байдаг, хүний амьдралд мөнгөнөөс илүү зүйл байдаг гэдгийг энэ мэт адгууснууд ойлгох хувь заяа энэ амьдралд нь лав байхгүй л болов уу даа.
зочин 2019-10-18 103.57.92.158
яг зөв. өөрөө тэгээд гадны сайт дээр байгаа зургыг ядахдаа эмхлээд ч гаргаж чадахгүйдээ.
Зочин 2019-10-18 192.82.67.84
Чи чадахгүй л дээ