Ялсан намын өнгөөр төрийн томилгоо хийгддэг болсон | News.MN

Ялсан намын өнгөөр төрийн томилгоо хийгддэг болсон

Ялсан намын өнгөөр төрийн томилгоо хийгддэг болсон

Ялсан намын өнгөөр төрийн томилгоо хийгддэг болсон

Монгол Улс дахь авлигатай тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь төслийн нээлт өнөөдөр /2019.10.18/ боллоо. Засгийн газраас Азийн хөгжийн банканд хүсэлт тавьсны дагуу дээрх төсөл хэрэгжихээр болсон аж. Уг төслийн гүйцэтгэгч байгууллагаар Авлигатай тэмцэх газар, хэрэгжүүлэгч байгууллагаар Улсын Ерөнхий прокурорын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл сонгогджээ.

Азийн сангийн энэ онд хийсэн судалгаагаар, Монгол Улс дахь авлигын хэргийн шийдвэрлэлт 23.8 хувьтай байгаа нь Япон, БНСУ зэрэг өндөр хөгжилтэй улс болон ХонгКонгтой харьцуулахад харьцангуй бага байгаа юм. Мөн дээрх асуудал нь Монгол Улсын нэр хүндийг олон улсын түвшинд унагах нэг хүчин зүйл болж байгаа билээ. Төслийн хүрээнд манай улсад авлигын хэрэг шийдвэрлэлтийн урсгалд нарийвчилсан дүн шинжилгээ хийх юм. Үүнээс гадна авлигын хэрэг шийдвэрлэгдэхгүй байх шалтгаан нөхцөлийг тодруулах аж. Уг төсөл 2021 оны хоёрдугаар улирал хүртэл хэрэгжинэ.

Энэ үеэр авлигын гэмт хэргийг шийдвэрлэхэд учирч буй бэрхшээлийн талаар ярилцлаа.


ГЭМТ ХЭРГИЙН ШИЙДВЭРЛЭЛТ УЧИР ДУТАГДАЛТАЙ БАЙНА

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч Ч.Жаргалбаатар авлигын гэмт хэрэгтэй тэмцэхэд тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Бидэнд нийгэмд хүлээж буй хүлээлтийн хэмжээнд ажиллаж чадахгүй байгаа асуудлууд тулгардаг.

АТГ-ын сүүлийн хоёр жилийн статистикийг авч үзэхэд 2018 онд 84 хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн. 2019 оны эхний есөн сарын байдлаар 105 хэргийг шүүхэд шилжүүлэх санал гаргаад 36 хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн.

Хэргүүд шалгагдаж, шийдвэрлэгдэж байгаа хэдий ч бидний шалгаж буй албан тушаалтнууд дандаа улстөрчдийн хүсэл сонирхлоор томилогддог дүр төрх арилахгүй байна. Албан тушаалд томилогдон очсон хүн ахиад л энэ төрлийн гэмт хэрэг үйлддэг байдал хэвээрээ байгаа учраас Монгол Улсыг дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөхгүй байгаа эндээс харагдаж байна.

Хууль тогтоох байгууллагын баталсан ялын хэт хөнгөн бодлого эрүүгийн хууль хянан шийдвэрлэх тухай хуулийн хийдэлтэй зохицуулалтууд, гэмт этгээдүүдэд давуу байдал олгож байна.

Бизнес, улс төр хоёр бол нэг зоосны хоёр тал байсан бол өнөөдөр манай улсад улстөрч болгон бизнесмен болчихсон. Ингээд үндсэн агуулга нь алдагдчихсан учраас Монгол Улсад дээрх нөхцөл байдал байсаар байна. Ялсан намын өнгөөр төрийн томилгоо хийгддэг болсон. Бид бүхний мэдэж байгаачлан 2017 онд 1750 ажилтан, шинээр болон дэвшин томидогсон албан тушаалтныг шалгаж үзэхэд дийлэнх нь улстөрчдийн хамаарал бүхий этгээд буюу тэдний нөлөөллөөр томилогдсон этгээд байх жишээтэй.

Хэргийн эцэслэн шийдвэрлэх хугацаа дөхөөд ирэхээр хөөн хэлэлцэх хугацаа болон бусад хийдлүүдэд бид гүйцэгдэж байна. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн шийдвэрлэлт учир дутагдалтай байна” гэлээ.

2019 ОНД ПРОКУРОР АВЛИГАТАЙ ХОЛБООТОЙ 493 ХЭРЭГТ ХЯНАЛТ ТАВЬСАН

Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат прокурорын байгууллагаас авлигын хэрэг шийдвэрлэлтийн талаар мэдээлэл өгөв.

“2019 оны гуравдугаар улирлын байдлаар АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нийт 493 хэрэгт прокурор хяналт тавьсан. Үүнээс 33 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, хэрэг бүртгэлтийн шийдвэрлэсэн. Хэрэг бүртгэлтийн эцэслэн шийдвэрлэлт 56.3 хувьтай байна.

Мөрдөн байцаалтын 114 хэрэгт прокурор хяналт тавьж ажилласнаас 23 хэрэг буюу 20 хувьд нь яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн нь шийдвэрлэлт 32.4 хувьтай гарч байна. Мөрдөн байцаах ажиллагаа явуулсан хэргийн тоо өнгөрсөн оны мөн үеэс 22.8 хувиар нэмэгдсэн. Авлигын гэмт хэргийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Энэ хэргүүдийг шийдвэрлэхэд нэгдүгээрт, хүн хүч арга хэрэгсэл, техникийн хомс байдал, хоёрдугаарт, хамтын ажиллагааны хүндрэлтэй байдал буюу эрх зүйн тогтолцооны зөрүүтэй байдал, авлигын төрлийн гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судлах, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх байдал хангалтгүй байдаг. Эдгээр шалтгаанаас болж авлигын гэмт хэргийн шийдвэрлэлт удаан байгаа юм” гэв.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-10-18 67.180.129.0

Авилгын хэргээр шүүхийн шийдвэр гарсан албан тушаалтныг дахиж төрийн байгууллагад ажиллах эрхгүй байхаар хуульд өөрчлөлт оруулах хөдөлгөөн өрнүүльe. Одоогийн хуулиар төрд ажиллах эрхийг нь хэдхэн жилээр хассанаас хоёр гурван жил болоод л дахин нэг албан тушаалд очоод нөгөө аргаа хэрэгжүүлээд байна.

Avatar

Зочин 2019-10-18 211.36.131.172

хөөе эрхэм прокуророо
1ртавилгын хэрэг нэмэгдэх биш урьд нь ёс юм шиг авдаг бсан авилгын хэрэгийг иргэд ил гаргаж тавьж бгаа юм аа.
2рт авилгын хэрэгт холбогдон шалгагдаад батлагдсан төрийн ажилчидыг улс төрийн болон төрийн ажилд дахин хэзээ ч томилдоггүй нэг хүнд олон төрлийн ажил нэг зэрэг томилддогүй баймаар бна. тэд нараас өөр үржүүлхийн хүрд мэддэгүй хүмүүс монголд бхгүй юм шиг л бхымаа. би ч бас төрд ажилламаар л бна шдээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж