Энхийг сахиулагч аврагчид сайн үйлсийн аяныг өрнүүллээ | News.MN

Энхийг сахиулагч аврагчид сайн үйлсийн аяныг өрнүүллээ

Хуучирсан мэдээ: 2019.10.18-нд нийтлэгдсэн

Энхийг сахиулагч аврагчид сайн үйлсийн аяныг өрнүүллээ

Энхийг сахиулагч аврагчид сайн үйлсийн аяныг өрнүүллээ

Онцгой байдлын байгууллагаас Бүгд найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын Энхийг сахиулагч “UNMISS” ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний VIII мотобуудлагын батальоны бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгээд ирсэн алба хаагчид сайн үйлсийн аяныг санаачлан зохион байгууллаа.

Энхийг сахиулагчид НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн мэргэжилтэн, ахмад Г.Жаргал, Хөвсгөл аймагт байрлах ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төвийн “Гүний усны сургалтын төв”-д болон өрх толгойлсон олон хүүхэдтэй иргэн Д.Цэцэгбадам нарт таван ханатай өргөө цагаан гэрийг гардуулан өгсөн юм.

Энэ үеэр, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, “Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгээд ирсэн  хөдөлмөрийнхөө үр шимээс хуваалцан сайн үйлсийн аяныг өрнүүлсэн алба хаагчдаараа бахархаж байна. Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 2012 оноос НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа бөгөөд өдгөө 290 орчим алба хаагч цэнхэр дуулгатнуудын эгнээнд орж,  дэлхийн энх тайвныг батлан хамгаалах ариун үйлсэд хүчин зүтгэж байна” хэмээн онцоллоо.

Энхийг сахиулах ажиллагаанд оролцоод ирсэн алба хаагчид хуримтлал үүсгэн Онцгой байдлын албанд мөр зэрэгцэн ажиллаж байгаа  болон  иргэдэд гэр бэлэглэдэг  сайн үйлсийн аяныг 2017 оноос эхлэн зохион байгуулж байна  гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

дорж 2019-10-18 202.70.44.146

за боль доо. хүний нутагт амаргүй албан хаагаад хэдэн төгрөг авахаар нь сайн үйлс энэ тэр гэж шахаасаар зулгаах тэнэг ажлаа даруй зогсоо. ай мөн ч хуучинсаг сэтгэлгээтэй хүмүүс юм даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж