Утасны цэнэг яг дуусах гэж байгаа үед та цэнэглэгчээ мартчихсан, бусдын цэнэглэгчийг эсвэл нисэх буудал болон зочид буудлын хүлээлгийн танхимд байрладаг USB оролттой төхөөрөмжөөр утсаа цэнэглэх явдал танд нэг биш удаа тохиолдож л байсан байх. Харамсалтай нь, энэ үйлдэл тань маш том алдаа гэдгийг кибер аюулгүй байдлын шинжээчид анхааруулах болжээ. Кибер аюулгүй байдлын шинжээчид иргэдийг нисэх буудал, зочид буудлын хүлээгийн танхимд байрлах USB оролттой төхөөрөмж болон бусдын цэнэглэгчийг ашиглахгүй байхыг зөвлөжээ.
IBM Security дэх X-Force Red-ийн удирдагч Чарльз Хендерсон хэлэхдээ “Хүнд хэрэглүүлж болохгүй зүйл гэж бий. Та аялалаар явж байх үедээ дотуур хувцасаа мартчихаад хэн нэгний илүү дотуур хувцасыг гуйж өмсдөггүй биз дээ. Энэ үед та дэлгүүрээс шинийг худалдан авахаа л боддог шүү дээ. Яг үүнтэй адил” гэжээ.
Хендерсон бүлэг хакеруудыг удирддаг. Тэдний хакерууд хэрэглэгчдийнхээ компьютерт учирсан халдлагын мэдээллийг авч, арга хэмжээ авдаг. Тэдгээр хакерууд утасны цэнэглэгчээр вирус хэрхэн гар утас болон компьютерт нэвтэрч, мэдээллийн нууцыг задруулдаг болохыг тогтоожээ. Гэхдээ тэд үйлчлүүлэгчдийнх нь өмнө ямар аюул учирч болохыг ойлгуулах үүднээс заримдаа тэрхүү аргыг ашигладаг гэв.
"Бид сайтдаа бүртгэгдсэн хэн нэгний шуудан руу нь iPhone-д зориулсан цэнэглэгч илгээдэг. Дараа нь бид тэр хүн цэнэглэгчийг ашиглаж байгаа эсэхийг ажигладаг" гэв.
Лас-Вегас хотноо наймдугаар сард зохион байгуулагдсан DEF CON Hacking Conference буюу хакеруудын уулзалтад MG хэмээх нэрээрээ алдаршсан хакер iPhone-д зориулан бүтээсэн өөрийн USB цэнэглэгчээ танилцуулсан билээ. Тэрхүү USB оролтоор нь MAC компьютерт Ipod холбож, улмаар компьютерийг хяналтдаа оруулж болох боломжтой ажээ. Гэхдээ тэрхүү USB оролтоор тухайн компьютерт нэвтэрсэн вирус болон түүний ул мөрийг устгах боломжтой гэдгийг мэдэгдэв. Үүнтэй яг ижил O.MG нэртэй USB оролтыг тэрбээр 200 ам.доллароор худалдаалжээ.
"Халдлагын зориулалттай вирус тээж буй оролтууд одоогоор маш ховор байна. Хэрвээ та ийм тохиолдолтой учирвал үүнийг хадлага гэж ойлгох хэрэгтэй. Ховор байна гээд халдлага гарахгүй гэсэн үг биш. Учир нь түүний схем нь аль хэдийнээ ажлаад эхэлчихсэн. Технологи нь өөрөө их авсаархан бөгөөд хямд. Цаашид ч хямдарсаар байх болно. Том хэмжээний халдлага болохоос өмнө хэрэглэгчид мэдчихнэ гэж бодож огт болохгүй" гэж Чарльз Хендерсон хэлжээ.
Цэнэглэгчээс гадна нисэх буудал гэх мэт олон нийт газарт байдаг USB оролтыг суурьлуулсан төхөөрөмж улам илүү аюултай гэдгийг тэрбээр сануулав. USB цэнэглэгчийг суурьлуулсан төхөөрөмж эвдэрч байсан хэд хэдэн тохиолдлыг бид мэднэ. Бид розеткад залгадаг цэнэглэгчийг хэлээгүй шүү. Би USB оролттой цэнэглэгчтэй суурийг хэлж байна. Тэдгээр USB оролттой цэнэглэгчид та утсаа цэнэглэснээр таны захидал руу нэвтрэх эсвэл нууц кодыг тань өөр хэн нэгэнд цааш нь дамжуулж байдаг гэв.
Ихэнх аялагчид хүндхэн үед зочид буудлын ресепшнээс утас цэнэглэх боломжтой газрыг асуудаг. Хэрвээ ресепшин дээр дотуур хувцасны сав байвал та аваад өмсөх байсан уу гэдгээ сайн бодох хэрэгтэй гэв.
Эх сурвалж: FORBES
Холбоотой мэдээ